Өвөрхангайд... Монгол түмний морины их шүтээн
Өвөрхангайн захиргааны баруун урд ийм нэг хөшөө байх... удсан бололтой юм билээ, аравгар хээр морины хөшөө. Тэр хавиар явж байгаа хүмүүс ирж их үздэг, дэргэд нь зогсож зураг хөргөө ч их татуулах юм билээ.
"Өвөрхангайд... Монгол түмний морины их шүтээн" цааш унших »
Аялал Жуулчлалын Багш Судлаачдын Нийгэмлэгийн Мэндчилгээ...
Сайн байцгаана уу, сайхан амарсан уу эрхэм хүндэт багш, судлаачид, аялал жуулчлалын мэргэжлээр суралцагч болон шинээр элсэн орсон оюутнууд аа. Налгар сайхан алтан намрын өдрүүдтэй зэрэгцэн 2010-2011 оны шинэ хичээлийн жил эхэлж байна. Аялал жуулчлалын салбарын боловсон хүчнийг бэлтгэх үйлд сэтгэл зүрх, хүч чармайлтаа гарган ажиллаж байгаа нийт багш судлаачид та бүхнийгээ өнгөрч буй зунд сайхан амарч хүчээ сэлбэн, мөн олон судалгааны ажил, бүтээл дээр ажиллаж эрдэм шинжилгээний их арвин ургац хураан, шинээр хийх олон олон ажлын эхлэлийг амжилттай хийсэн гэдэгт итгэж байна. Аялал жуулчлалын мэргэжлийн чиглэлээр суралцагч оюутнууд маань мэргэжлийн байгууллагуудад дадлагаа хийж хичээлд үзэж судалсан зүйлээ амьдрал дээр бататгаж зуны аялал жуулчлалын улирлыг хоосонгүй, үр бүтээлтэй өнгөрүүлсэн гэдэгт итгэж байна.
"Аялал Жуулчлалын Багш Судлаачдын Нийгэмлэгийн Мэндчилгээ..." цааш унших »
Өврийн сайхан Хангайд...
Зуны амралт юугаан дуусгаад "навсгар ч гэсэн гэр минь" гэдэгчлэн утаатай, униартай Улаанбаатартаа буцаж ирсэн нь хэдхэн хоногийн өмнө юмсан. Гэтэл гэр зуураа 2 хоноод л хүлгийн жолоог хөдөө тийш залж, өнөөдөр Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод сууж байна даа. Үндэсний шинэтгэлийн хорооны захиалгат төслийн судалгааны ажилд томилогдоод Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай аймгуудаар явах юм, товчхондоо Хангайн нурууг нар зөв тойроод ирнэ. Өнөөдөр өглөө дарсан хэдэн зургаа оруулъя.
"Өврийн сайхан Хангайд..." цааш унших »
Чингэсийн эрчүүдэд зориулав...
Сайн байцгаана уу, нэлээн удаан хугацааны амралтнаас дөнгөж өчигдөрхөн л эргэж ирлээ, аяны богцоо задалъю гэсэн... Гэхдээ эхнээс нь биш, хойноос нь задална аа, тэгэхгүй бол залхуурч байгаад дуусгаагүй бичлэгүүд тоогоо алдах нь... Өчигдөр ирж яваад Хархориноор дайрах үед нэгэн шинэ хөшөө харц булаахуй бууж хэдэн зураг дарав. Эрдэнэзуу хийдийн баруун урдхан Умай ам нэртэй нэгэн газар байх... тэнд чулуугаар урласан эр хүний бэлэг эрхтний нэгэн хөшөө байдгийг хэн хүнгүй мэдэх биз ээ. Анх Эрдэнэзуу хийдийг байгуулж байх үед залуу лам нар шөнө оройн цагаар ойр хавийн айл гэр, эмс хүүхнүүд рүү гүйгээд болохгүй болохоор нь нэгэн мэргэн лам ийн хэлж: "хийдийн баруун урд талын уулын ам эмэгтэй хүний умай хэлбэртэй юм, тэнд чулуугаар тийм хэлбэрийн хөшөө чулуу хийж тавь".
"Чингэсийн эрчүүдэд зориулав..." цааш унших »
108 хоног аялалын нөхдөд атаархахын сацуу...
Юуны өмнө бүгдээрээ сайхан наадсан л биз дээ... Удтал учраагүй блог ертөнцдөө нэвтрэн ороход ямар сайхан байна вэ. Миний хувьд энэ жилийн дадлагын аялалаа дууссан, гэхдээ бичлэгээ оруулж эхлэх болоогүй, учир нь өнгөрсөн жилийн тэр нэгэн сайхан аялалын тайлан дуусаагүй, гол нь бичиж дуусаагүй, сэтгэлд дандаа хадаатай их том "өр" бий... Энэ удаа зарим нэг нөхдөд "атаархсан" цагаан атаархалдаа хөтлөгдөхийн хамт бултын анхаарлыг тэр зүгт хандуулахын тулд энэ нэгэн бичлэгийг бичиж сууна. Санаа зорилго нэгтэй нэгэн андын маань санаачилсан аялалыг эхлүүлэхээр бид Эх орны хоймор Сүхбаатарын талбайдаа байх үеийн зураг... Энэ аялалыг хоосон мөрөөдөл төдий үнэлж дүгнэж байсан нь байх... гэхдээ ямартай ч аялал гараандаа гарч, нэгэнт л гарсан хойно зүтгэж тэмүүлж, явна. Сайхан байна, би яг үнэндээ атаархаж байна... би энэ аялалд эхнээсээ явна гэж бодоогүй, гэхдээ эхний өдрийн аялалд хамт аялсан, тэгсэн мөртөө одоо атаархаад л байна. Хэхэ, энэ бол цагаан атаархал... 108 хоног аялал багийнхандаа амжилт, зөвхөн амжилтыг хүсмү.
"108 хоног аялалын нөхдөд атаархахын сацуу..." цааш унших »
Tourbeer... tour ярьж beer уух уу???
Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгээс сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг ээлжит “TOURBEER” арга хэмжээ 4 дүгээр сарын 22-ны өдөр бид бүхний хэзээний мэдэх танил болсон “ЭРТНИЙ НУТАГ” ресторанд 18,30 цагаас зохион байгуулагдах гэж байна.
"Tourbeer... tour ярьж beer уух уу???" цааш унших »
ХӨТӨЧ-ТАЙЛБАРЛАГЧИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА...
Аялал жуулчлалын салбарын хувьд хамгийн чухал мэргэжлүүдийн нэг нь хөтөч - тайлбарлагч юм. Тэд жуулчинтай нүүр тулан ажиллаж, тэдний баяр хөөр, ядрал бэрхшээл, аялалын зам дахь сайн муу бүх цагт хамт байдаг хамгийн өндөр хариуцлагатай ажил - тийм ч учраас тэднийг эх орны нэрийн хуудас гэж нэрлэдэг. Хүссэн бүхэн хөтөч бас болохгүй, албан ёсны хөтөч болохын тулд Зам, Тээвэр, Аялал жуулчлалын яамнаас зохион байгуулдаг шалгалтанд орж, зэрэг авах хэрэгтэй. Энэ шалгалт жилд 2 удаа авдаг бөгөөд энэ хаврын шалгалт 2010 оны 5-р сарын 13, 14-ний өдрүүдэд Аялал Жуулчлалын Үндэсний Төв дээр явагдах гэж байгаа юм байна. Бүртгэл 2010 оны 4-р сарын 12-оос 5-р сарын 10-ны хооронд Аялал Жуулчлалын Үндэсний Төвийн 111 тоот өрөөнд явагдана.
"ХӨТӨЧ-ТАЙЛБАРЛАГЧИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА..." цааш унших »
Монголоо хөгжүүлэхийн тулд Монголоо мэдэцгээе...
Ийм нэгэн мэйл ирлээ, хаа сайгүй улс төржиж, утаа угаар, гудамжны бөглөрөл, ядаж байхад ирэхээ мартаад алга болсон хавар, энэ тэр гээд бухимдаж бачимдах юм нь олдоод байгаа энэ үед оюуны их тайтгарал тайвшралыг, танин мэдэхүйн их баяслыг, Монголоо танин мэдэж Монголоороо бахархах их омогшлыг бидэнд авчрах оюуны гэрэлтэй сайхан лекц болох нь... бултаараа очоорой.
"Монголоо хөгжүүлэхийн тулд Монголоо мэдэцгээе..." цааш унших »
Өмнөд этгээдэд аялах уу??? /өр нэхэгсдэд зориулав/
Өртэй хүн өөдлөхгүй гэж үнэн юм аа... Урагшаа 4 сарын сүүлээр явна гэчихсэн чинь яг хэзээ, хаашаа, ямар өртөг зардлаар явах юм, энэ тэр гээд хүмүүс өр нэхсэн хужаа шиг л мессенжертээ орох бүрийд л оффлайн мессежээр булсан байх юм... Яг одоогийн байдлаар үнэ өртөг, хугацаа, энэ тэрийг урд хөрш дэх нөхдүүдтэй холбоо барьж судалж байгаа тул шууд мэдэгдэх боломж алга байна аа, хүлцэл өчсү... Гэхдээ Хөх хот, Ордос, Чингэсийн онгон, Шааньси мужийн Линтон хот /Цинь ши хуан дигийн бунхан үзэх юм/, Бээжин ороод ирэх маршрутыг судалж байгаа, ер нь ч энэ маршрутаар л явах байх... энэ тухай энэ бичлэгээс үзнэ үү.
"Өмнөд этгээдэд аялах уу??? /өр нэхэгсдэд зориулав/" цааш унших »
"Tour chess master - 2010" тэмцээн болно...
2010 оноос эхлэн жил бүрийн 4 сард аялал жуулчлалын салбарт ажиллагсадын дунд "TOUR CHESSMASTER" цомын төлөө сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг АЖҮТ, Блэк Айбэкс Экспедишнс ХХК хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Зорилго: Аялал жуулчлалын салбарт ажиллагсадын хамтын ажиллагааг шинээр бий болгох, бэхжүүлэх, танилцуулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, оюуны эрэлт хэрэгцээгээ хөгжүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
""Tour chess master - 2010" тэмцээн болно..." цааш унших »
"ЖУУЛЧИНД ҮЙЛЧЛЭХ ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГА" сургалтын урилга
Авто тээврийн хуулийн 15.1-д 2008.05.29 -нд нэмэлт өөрчлөлт орж жуулчин тээвэрлэхэд, тээвэрлэлтийн тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагааг эрхлэх болсон тул БОАЖЯамны харъяа Аялал Жуулчлалын Үндэсний Төв, Засгийн Газрын Хэрэгжүүлэх Агентлаг, Авто тээврийн газраас хамтран жуулчин тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүст 2 өдрийн сургалтыг зохион байгуулж сертификат олгоно.
""ЖУУЛЧИНД ҮЙЛЧЛЭХ ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГА" сургалтын урилга" цааш унших »
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА АЖИЛ ЭРХЛЭЛТ - 2010 /Хөдөлмөрийн бирж/
Монголын Аялал Жуулчлалын Холбоо, Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжлийн Төв хамтран аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутан залуусыг ажлын байранд зуучлах, тэднийг сонирхсон газартаа дадлага хийхэд нь дэмжих, ажил олгогчдийг ажлын байрных нь шаардлагыг хангасан чадварлаг ажилтан шалгаруулж авах, хүний нөөцийн мэдээллийн баазаа баяжуулахад нь туслах зорилгоор аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага, оюутан залуусыг оролцуулсан “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА АЖИЛ ЭРХЛЭЛТ-2010” бүтэн өдрийн үйл ажиллагааг 2010.03.19-ний өдөр 11:00-16:00 цагийн хооронд Монголын Уран Зургийн Галерейд 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Биржийг үр дүнтэй, эмх замбараатай, зохион байгуулалттай болгохын тулд оролцох хүсэлтэй, ажил хийх, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй оюутнуудыг сургууль бүрээс бүртгэн мандат олгож, зөвхөн мандат бүхий оюутнуудыг оролцуулна. Бүртгэл 03 сарын 18-нийг дуустал явагдана. Оюутны мандатны хураамж 1000 төгрөг. Оюутан залуусын анкет нь 1 загвартай бөгөөд түүнийг АЖТХТ-өөс авч бөглөнө.
"АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА АЖИЛ ЭРХЛЭЛТ - 2010 /Хөдөлмөрийн бирж/" цааш унших »
Хөвсгөл рүү аялсан тэмдэглэл /10/ - ХӨВСГӨЛ ДАЛАЙД ОЧЛОО...
Бид Тэрхийн цагаан нуурын хойд талын замаар аялалаа үргэлжлүүлэн алдарт Ороохын даваагаар давж Хөвсгөл аймгийн нутаг луу орсон. Энэ даваа нь Булнайн нурууг давж Архангай аймгийн Тариат сумаас Хөвсгөл аймгийн Жаргалант сумаар дамжин Хөвсгөл явах гол зам бөгөөд алсаас өгсүүр боловч тулж очоод огцом, үерийн усанд их элэгдэж эвдэрдэг, том том чулуу ихтэй, ер нь л хэзээнээсээ жолооч нарын аранга гэгддэг, ялангуяа бороо хуртай цагт давахын аргагүй хүндхэн замтай даваа юм. Хөвсгөлийн Галт сум луу бол Тариат сумын Мөрөн бригадын нутгаас Хөнжилийн даваа хэмээх бүүр чиг том даваагаар давах хэрэгтэй. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг руу дөнгөж өнгийгөөд л олон олон булш, хиргэсүүр бий, жаахан доошлоод ийм нэг сүм уулын орой дээр харагдана. Хуучин цагт Жаргалантын хүрээ гэж Монголын томоохон хийдийн нэг энд байсан, хийдийн гол дуган нь гэр хэлбэрийн модон барилга байсан бөгөөд Д.Майдар гуайн тэмдэглэж үлдээснээр бол энд 600 гаруй лам нэг дор хурал хурах багтаамжтай байсан гэдэг.
"Хөвсгөл рүү аялсан тэмдэглэл /10/ - ХӨВСГӨЛ ДАЛАЙД ОЧЛОО..." цааш унших »
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨСЛИЙН УРАЛДААН
АЖ-н ЖДҮ-н төслийн уралдааны зорилго Монгол Улсын Засгийн Газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласантай уялдуулан мөн 2015 он гэхэд Монгол Улс 1 сая жуулчин хүлээн авах зорилго дэвшүүлснийг дэмжиж Аялал жуулчлалын салбарт үйлдвэрлэл үйлчилгээний шинэ санал, бүтээлийг өргөнөөр нэвтрүүлэн хөгжүүлэх, аялал жуулчлалын мэргэжлээр суралцагч оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд татан оролцуулж, бизнес сэтгэлгээг хөгжүүлэхэд дэмжлэгэ үзүүлэх, хэрэгжих бүрэн боломжтой, магадлалтай төслийг шалгаруулж бизнесийн орчинд хэрэгжүүлж үр дүнг гаргахад бүх талын дэмжлэг үзүүлэх зорилгоор уг уралдааныг зарлаж байна. Бизнес төлөвлөгөө, төслийн уралдааны болзол 2 ба түүнээс дээш курсэд аялал жуулчлалын мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын дунд төслийн уралдаан зарлаж эхний 3 байрыг болон тусгай байр эзэлсэн оюутнуудад мөнгөн шагнал олгож төслийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр, төслийг хөгжүүлэх боломж зэргийг олгоно. Шагналын сан: 600.000/зургаан зуун мянга/ төгрөг.
"АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨСЛИЙН УРАЛДААН" цааш унших »
“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ – ХӨГЖЛИЙН ГАРЦ” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний ll хурлын удирдамж
Үндэслэл: “Хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх сан” ТББ, Селена Трэвел ХХК, “Гурван-Эрдэнэ” БДС хамтран “Аялал жуулчлал хөгжлийн гарц” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг аялал жуулчлалын чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургууль, коллежуудын оюутнуудын дунд уламжлал болгон 2 дахь удаагаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно. Хурлын зорилго: Аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутан залуусын мэргэжлийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, оюутнуудын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэднийг аялал жуулчлалын байгууллагуудтай холбож өгөхөд оршино.
"“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ – ХӨГЖЛИЙН ГАРЦ” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний ll хурлын удирдамж" цааш унших »
“YOUNG TOURISM PRO” УЛСЫН III УРАЛДААНЫ УДИРДАМЖ
“YOUNG TOURISM PRO” улсын уралдаан нь Магадлан Итгэмжлэгдсэн Их, Дээд сургуулиудын Англи хэлний орчуулагч болон Аялал жуулчлалын мэргэжлээр суралцаж буй 3-р дамжааны оюутнуудын дунд 3 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. “Young Tourism Pro” улсын уралдаан нь Монгол улсын хэмжээнд аялал жуулчлалын чиглэлээр оюутнуудын дунд зохион байгуулагддаг томоохон уралдаан юм. УРАЛДААНЫ ЗОРИЛГО: Аялал жуулчлалын салбарын ирээдүйн шилдэг менежерүүд, чадварлаг мэргэжилтэн болохын төлөө шамдан суралцаж байгаа оюутнуудыг дэмжих, Монголын Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн тулгамдсан асуудал болоод байгаа мэргэжлийн боловсон хүчний хомсдлыг арилгахад дэмжлэг үзүүлэх, Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын дунд сургалтын чанарын өрсөлдөөн бий болгож төгсөгчдийн чанарыг сайжруулах.
"“YOUNG TOURISM PRO” УЛСЫН III УРАЛДААНЫ УДИРДАМЖ" цааш унших »
Далянь хот руу аялсан нь /3/
Далянь их чийглэг уур амьсгалтай, манан ихтэй хот юм билээ, арга ч үгүй биз дээ далайн эрэгт байгаа юм хойно, бид дараагийн өдөр нь Лушун гэж нэрлэдэг хуучин Далянь хот аялсан. Руу ч гэж дээ үндсэндээ бол бараг залгаа л даа, нэг гүвээ даваад л орчихож байна лээ, манайхаар бол шинэ, хуучин Дархан юм уу даа. Энд Хятадын далайн флот байдаг гэсэн, үндсэндээ Зүүн хойт Хятадын хамгийн том далайн усан цэргийн флот байдаг гэх маягийн юм яриад байх шиг байна лээ...
"Далянь хот руу аялсан нь /3/" цааш унших »
ОЮУТАН ЗАЛУУСЫН АНХААРАЛД: Хөтөч тайлбарлагчийн сургалтын зар ирлээ

Оюутан залуусаа!!!

Та бүхэн Англи, Япон Солонгос, Франц, Герман хэлний мэдлэг сайтай юу? Тэгвэл МНТравел ХХК-ийн “Mongolian National Travel” Стандартын сургалтанд хамрагдаад олон орны жуулчидтай харилцаж, зундаа нэмэлт орлоготой болохыг урьж байна.

Манай сургалтын давуу талууд:

  • Стандартчилагдсан сургалтын хөтөлбөр
  • Хүлээн зөвшөөрөгдсөн сертификат
  • Удирдлагын академи болон ШУА-ын эрдэмтэн багш нар
  • Туршлагатай хөтөч тайлбарлагч
  • Онол дадлага хосолсон хичээл
  • Багаар ажиллах чадварын хичээл
  • Сэтгэлзүйн хичээл
  • Эмнэлэгийн анхан шатны тусламж
  • Хотын болон музейн аялал
  • Амжилттай төгсөгчдийг  ажлын байраар хангах

Сургалт:  2010 оны 3 сарын 22-ны өдөр эхэлнэ.
Бүртгэл:  2010 оны 3 сарын 8-наас эхлэн өдөр бүр
Холбоо барих утас:  99732922, 88603545, 88203545,
Хаяг: СБД, 11-р хороолол, Ориент Центр 207 тоот
Веб хуудас: www.mntravel.mn
И-мэйл: travelmn@hotmail.mn

Тvvхэн дурсгалт газруудын ихэнх нь устаж, сvйджээ...
Єнєєдєр Мэргэжлийн хяналтын ерєнхий газраас Хэнтий, Сvхбаатар, Дорнод, Дорноговь, Говьсvмбэр зэрэг аймгуудын тvvх, соёлын vл хєдлєх дурсгал болох булш, хиргисvvр, хадны зураг, бичээс, хvн чулуу, сvм хийд, эртний хотын туурь зэргийг бvртгэж тоолсон талаар мэдээллээ.

Тvvх, соёлын vл хєдлєх дурсгал болох булш, хиргисvvр, хадны зураг бичээс, хvн чулуу, сvм хийд, эртний хотын туурь зэргийг бvртгэж тоолох ажлыг 2008-2015 онд хэрэгжvvлэхээр Сангийн сайд, БСШУЯ-ны сайд, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын хамтарсан тушаалаар 2006 онд шийджээ. Энэ ажилд 2008 онд 20 сая, 2009-2015 онд жил бvр есєн сая, нийт 80 сая тєгрєгийг зарцуулахаар шийдвэрлэсэн байна. Дээрх ажлын хvрээнд соёлын євийн мэргэжилтэн, судлаачдаас бvрдсэн баг 2008 онд Хэнтий, Сvхбаатар аймагт, 2009 онд Дорнод, Дорноговь, Говьсvмбэр аймгуудад ажилласан байна. Ингэхдээ Дорнод монголын таван аймгийн 60 сумаас 796 дурсгалт газрын 6022 нэгж ширхэг дурсгалт зvйлийг тоолж бvртгэжээ. Тэдгээрийн 31801 ширхэг гэрэл зураг, 122, гар зураг, 943 минутын дvрс бичлэгээр тус тус баримтжуулсан байна.
"Тvvхэн дурсгалт газруудын ихэнх нь устаж, сvйджээ..." цааш унших »
Хөвсгөл рүү аялсан тэмдэглэл /9/ - ТЭРХИЙН ЦАГААН НУУРЫН ЭРЭГ ДЭЭР НААДАМЛАВ...
Архангайгаас гараад Хөвсгөл рүү орчих гэтэл Тэрхийн цагаан нуурын эрэг дээр наадамласан тухайгаа бичлэг оруулмаар санагдаад, хэдэн зураг сэлт оруулъю гэв ээ... Хоргын хоргой хүрэм буюу галт уулаас оргилсон хайлмаг лаавын үлдэгдэл хүрмэн чулуун хөндийд янз бүрийн тогтоц нэн элбэг байдаг. Халуун хайлмаг чулуулаг урсахдаа оргилон буцалж байгаад хөрж царцсан тул хөөсрөн үлдсэн хэсгүүд нь янз бүрийн нүх хонгил, агуйг үүсгэсэн байдаг. Тэдгээрийн нэг болох Шар нохойн там гэх нэртэй томоохон өрх нүхний захад манайхан байна. Энэ нь 30-50 метрийн голчтой 20 орчим метр гүн нүх бөгөөд ёроолд нь үхрийн нүд, хад, улаалзгана зэрэг жимсний бут, шинэс, улиас зэрэг хэд хэдэн төрлийн мод бут ургасан байдаг.
"Хөвсгөл рүү аялсан тэмдэглэл /9/ - ТЭРХИЙН ЦАГААН НУУРЫН ЭРЭГ ДЭЭР НААДАМЛАВ..." цааш унших »
(Нийт: 208)