
"Ганц нэг зураг... аялалын дурсамжууд... - 3" цааш унших »
Энэ блогоос: | Үүцлэх | өөр блог » |
Блог үүсгэх | Нэвтрэх |
WELCOME... Аялал жуулчлал сонирхдог хэн бүхний нээлттэй хуудас

2009 оны 9-р сарын 1-нд Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг дахь "Сангийн далай" хийд ЮНЕСКО-гийн Ази, Номхон далайн бүсийн энэ оны "ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ӨВИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН ШИЛДЭГ"-ийн шагналыг хүртжээ. Энэхүү шагнал нь дэлхийн улс түмнүүдийн түүхийн дурсгалт барилга байгууламжууд, дэлхийн хэмжээний үнэт өв - соёлын зүйлс, хүний сод түүхэн бүтээлүүдийг үнэлж, хадгалалт хамгаалалтад авч, түүнийг бүртгэлжүүлэхэд чиглэсэн шагнал бөгөөд энэ жил Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд 14 орны 48 соёлын өв нэр дэвшсэн юм байна.
Түүхийн хувьд "Сангийн далай" хийд нь 18-р зууны эхээр байгуулагдсан бөгөөд цагтаа 200 орчим лам хувраг шавилан суудаг, 11 сүм дугам, 13 жастай, говийн их торгоны зам дайрч өнгөрдөг, орон нутагтаа нэр хүндтэй олны хөлийн газар байсан гэдэг.
Энэ бол өнгөрсөн зуны дадлагаар явахдаа авсан зураг... Орхон гол. Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын нутагт Онгоцотын гүүр өнгөрөөд голоо өгсөж Улаан цутгалан луу явах зам дагууд хэдийгээр зам нь жаахан бэрхшээлтэй ч гэсэн байгаль нь үнэндээ тасархай шүү. Тэгээд энэ сайхан байгальд цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж, онгон байгалийг чимэглэх зэрлэг ан, амьтдаар хараа бэлчээн аялах ч жинхэнэ жаргал шүү дээ. Ай даа...
Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар 1653 онд энэ хийдийг байгуулсан гэдэг. Хийдийн уг нэр нь Э Вам Гачиллин буюу Дувхан бөгөөд ярианы хэлэнд "бүтээлийн сүм" гэх утгатай энэ үг нь Төвхөн болон хувирсан юм байна. Энд өндөр гэгээн соёмбо сүлд, соёмбо үсэг зэрэг олон сор бүтээлүүдээ туурвисан бөгөөд энэ газрыг 1971 онд орон нутгийн хамгаалалтанд, 1994 онд улсын хамгаалалтанд авч 2004 онд ЮНЕСКО-оос Дэлхийн соёлын өвд бүртгэн авчээ.
Арга билгийн аглаг баясгалант Төвхөн хийд гэгч энэ ариун газарт сонирхол татаж, сүсэг бишрэл дагуулахуйц зүйл олон. Үүний нэг нь энэхүү Холбоо мод юм. Өндөр гэгээн морио уядаг байсан гэх домогтой уг мод нь тусдаа үндэснээс ургасан 2 хар мод (шинэс) нэлээн дээд хэсэгтээ холбогдож ургасан байгалийн нэгэн сонирхолтой бүтээл аж. Энэхүү модыг "эдийн буяныг тэтгэн сахих шүтэн барилдлагатай" хэмээн шүтдэг байна. Иймэрхүү байгалийн өвөрмөц хэлбэр, тогтоц манай оронд цөөнгүй тохиолдох бөгөөд Монголчууд эдгээрийг байгалийн нууц хүч чадал, сүр хүчний илэрхийлэл хэмээн үзэж, элдвээр мөргөн шүтэх нь түгээмэл.
Ийм ч учраас тэдгээр дурсгалт газруудыг хамтатган, ЮНЕСКО-оос "Дэлхийн өв"-д "СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРЫН ЛАНДШАФТ" ангиллаар бүртгэн авсан болно. 2004 онд болж өнгөрсөн энэхүү түүхэн ч гэх юм уу, гайхамшигтай ч гэх юм уу, ямартай ч Монголчууд бидний хувьд ихээхэн чухал ач холбогдолтой үйл явдлын тухай Монголчууд бид өөрсдөө харин харьцангуй бага мэддэг санагдах юм. Тийм ч учраас өмнө бичиж байсан нэг бичлэгээ дахин шинэчилж энэ цувралд оруулахыг хүссэн болой.
Зуны амралтаар завсарласан “Tour beer” эргэж ирлээ...
Та бүхнийг Монголын Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгээс аялал жуулчлалын салбарынханд зориулан зохион байгуулдаг “Tour beer” нэгдсэн арга хэмжээндээ хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
9-р сарын 27-нд олон улсын хэмжээнд "Дэлхийн аялал жуулчлалын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Бидний хувьд ч жил бүрийн энэ өдрийг янз бүрийн уриан доор олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жилээс эхлэн нийт фото зураг сонирхогчдын дунд "МОНГОЛЫН САЙХАН ОРОН" анхдугаар уралдааныг зохион байгуулах гэж байна.
Сэдэв:
"Өвгөдийн шийрлэсэн хасагт тулганд
Өөдөө цоролзсон галаа өрдөж
Өрхөн дээр цугласан долоон бурханд
Өлгийтэй үрийнхээ дууг сонсгохоор
Айл боллоо бид хоёр"
гэж дуулсаар хоёр шавь маань хуримаа хийж, тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу нийлэх болсноо дуулгаж, урилгаа өгөв өө...
Дөнгөж өчигдөрхөн арван жилийн сургуулийн босго төгсөөд л их сургуульд элсэн ирж байсан санагдах юм, гэтэл одоо их сургуулиа төгсөх гээд, хажуугаар нь бас аав ээж болох гээд, амжаад бас хурим хийнэ гээд харайлгаж байдаг байна шүү, хурдан ч юм аа даа.
Автобусандаа нэг иймэрхүү, унтахдаа унтаад л, тогтохдоо тоглоод, дуулахдаа дуулаад л явна даа...
Автобус нь харин нэг иймэрхүү... /2008 оны хавар аялсан аялалын үеэр/
Албан ажлынхаа шугамаар ганц зар явуулчихна аа...
Аялал жуулчлалын мэргэжлээр сургалт явуулж буй их, дээд сургуулиуд олон байгаа ч салбарын нийт ажиллагсдын дунд өөр салбарын, өөр мэргэжлийн хүмүүсийн эзлэх хувийн жин их хэвээрээ байсаар л байна. Энэ дунд худалдаа наймаа болон өөр салбарт ажиллаж тодорхой хэмжээний мөнгө хуримтлуулчихаад аялал жуулчлалын салбарт нэвтрэгсэд байна, гадаад хэлний чиглэлээр суралцаж төгсөөд хөтөч тайлбарлагч хийдэг хүмүүс олон байна, өөр мэргэжилтэй ч өөрийн дур сонирхлоор энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс байна, өөрийн оршин суудаг нутаг оронд хөгжиж байгаа аялал жуулчлалын үйл ажиллагаанд хүссэн ч эс хүссэн ч татагдан орсон хүмүүс ч олон байдаг. Тэдэнд мөнгө зардлаас гадна мэдлэг мэдээлэл, туршлага дутах нь олонтаа, үүнээс үүдээд:
Иймд Монгол Улсын Их Сургуулийн Газарзүй - Аялал жуулчлалын тэнхимээс тэдгээр хүмүүст зориулсан 2,5 жилийн оройн ангид элсэлт авч байна. Элсэхийг хүсэгчид дээд боловсролтой байх ёстой. Бүртгэл МУИС-ийн хичээлийн 6-р байрны 201 тоотод явагдаж байна.
Харилцах утас: 311809, 99080577


Дадлагын эхний зураг... Хөгнөхаан уул руу явах замд таарсан юм. Тас мөн байх гэж бодсон /би шувуудыг сайн ялгадаггүй юм/Нийслэлийн ногоон бүсийн ойн сан бүхий Сүхбаатар дүүргийн Хандгайт, Шаргаморьт, Гоодой, Бэлх, Сэлх, Чингэлтэй дүүргийн Яргайт, Яргайтын богино, Жигжидийн амуудад ойн хөнөөлт шавьжтай тэмцэх тэмцлийн ажлыг зургадугаар сарын 22-ны өдрөөс АН-22 онгоцоор хийх тул долдугаар сарын 01-нийг хүртэлх 10 хоногийн хугацаанд дээрх газруудын ойд аялал зугаалга хийх, мал бэлчээх, хүнсний зориулалтаар ургамал түүж бэлтгэхгүй байхыг анхааруулж байна.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ГАЗАР
© : : : ХАМТДАА АЯЛЦГААЯ : : :
Эх загварыг зохиосон
Design Disease
| Хөрвүүлсэн
Blog and Web
,
Банжиг Блог