Хаашаа аялах вэ, нөхдөө ...

За өмнөд хөрш рүү аялдаг уламжлалт аялалдаа явна аа гэж... Гэхдээ нэг асуудал байна аа, энд нөхдийн санал хүсэлт чухал байна, "бүгдээрээ хэлэлцвэл буруугүй" гэдэгчлэн бүгдээрээ ярилцаж байгаад аялбал хожим хойноо дурсгалтай, амттай сайхан аялал болох юм... Аялалын дараах хэдэн хувилбар санал байна, Үүнд:

1. Улаанбаатар - Хөх хот - Бугат - Ордос - Чингэсийн онгон - Бээжин - Улаанбаатар.

Өмнө нь Хөх хот, Ордос орж Чингэсийн онгон үзээд ирдэг байснаа өнгөрсөн жилийн аялалаас эхлээд бид Бээжингээр тойрч ирдэг болсон. Энэ тун дажгүй аялал байдаг юм. Гол зорилго нь Ордосын Чингэсийн онгон үзэх, Бээжинд Дэлхийн парк үзэж, тоглоомын паркад тоглоход оршино, гэхдээ бас Хөх хотын саун, Өвөр Монголын төв музей, Өвөр Монголын Багшийн их сургууль гэхчилэн олон сайхан хөтөлбөр багтана л даа. Өнгөрсөн жилийн аялалын бичлэгүүд дараах холбоосууд дээр байгаа гэж...

2. Улаанбаатар - Бээжин - Чин хуан дао - Бээжин - Улаанбаатар.

Хоёр жилийн өмнө Мөнхтуул гэдэг нэг оюутныхаа зөвлөснөөр ийшээ нэг аялал зохиосон юм. Одоо нэг явсан ч яахав гэж бодоод л байна. Түмэн газрын цагаан хэрмийн зүүн захын үзүүр - Хөгшин луугийн толгой, далайн амьтдын усан доорхи парк, задгай амьтдын хүрээлэн, олимпийн хөлбөмбөгийн тэмцээн зохиогдсон стадион гэх мэтээр явчихна даа, ирэхдээ Бээжинд бас нэг өдөр өнжих байх. Аялалын тэмдэглэлүүд энэ холбоосууд дээр байгаа...

3. Улаанбаатар - Чойбалсан хот /Дорнод аймаг/ - Хайлаар - Харбин - Мүгдэн - Улаан хот - Рашаант - Чойбалсан - Улаанбаатар

Дорнод аймаг бол Монголын аялал жуулчлалын ирээдүйн нэг чухал гарц болох боломжтой бүс нутаг юм. Энд хил дамнасан аялал жуулчлалын идэвхитэй орон зай үүсэх нөхцөл хэдийнээ бүрдсэн бөгөөд Хятадууд энэ тал дээр ихээхэн анхаарал хандуулж, багагүй зүйлийг бүтээн байгуулсан сурагтай... бид энэ хөгжлийн үйл явцаас хоцрохгүйн тулд энэ бүс нутгийн аялал жуулчлалын гол гол зорих газруудтай танилцах нь зүйтэй юм. Миний хувьд энэ бүсээр урьд өмнө нь аялал зохион байгуулж байгаагүй, гэхдээ манай нэг анд Дорнод аймагт аялал жуулчлал эрхэлдэг бөгөөд энэ маршрутаар аялбал бидэнд олон талын туслалцаа үзүүлнэ гэдгээ амласан бөлгөө.

Эдгээрээс гадна Шаньси муж дахь Чин Ши хуан хааны бунханы "Сэрүүн ордны цэргийн жагсаал"-ын музейг үзэхээр явах ч хувилбар байж болох талтай. Ер нь бол дараа долоо хоногийн дунд гэхэд эцсийн байдлаар хөтөлбөр юмаа батлаад зарлах болно оо. Үүний өмнө хамтдаа аялахыг хүсч байгаа бол саналаа сэтгэгдлээр үлдээвэл зүгээр байна.

Сэтгэгдэлүүд:

1. monreve2008 | 2009-04-03 12:42:36
Сайхан санаа байна. Багшаа эдгээр аялалын /3-р маршрут/ үнэ хэд орчим төгрөгөнд багтах бол?
2. bi_banjig | 2009-04-03 12:52:02
зардлуудыг нарийн тооцож гаргаж амжаагүй байна, тун их удаахгүй гаргахыг хичээнэ ээ гэж...
3. Битмин | 2009-04-03 13:29:49
1-рх бол дажгүй л харагдаж байна.
Та үнээс гадна зарцуулах хугацааг гаргавал бүүр их сайн байна.
4. Munkhtumur | 2009-04-03 18:44:44
3 dahi ni sonin baina. Une hansh hed be
5. tuvshin (зочин) | 2009-04-08 20:02:29
joohon deesheegee ergune kun luu yavbal yasan yum be zardal hed garah bol
6. greenhorse_hbt (зочин) | 2009-04-09 10:48:26
Ehniih mash dajgui sanagdlaa.
7. greenhorse_hbt (зочин) | 2009-04-09 10:50:23
Ehniih mash dajgui sanagdlaa.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.