За их удаж байж мэдээлэл оруулж байгаадаа хүлцэл өчөөд нэгэн аялалын зар тавьсу... Жил бүрийн хавар урд хөршийнх рүү зохион байгуулдаг аялалаа 5 сар гарангуут л хийх төлөвлөгөөтэй байна. Энэ жил ерөнхийдөө өнгөрсөн жилийн аялалын маршрутаар аялна, гэхдээ Шааньси мужид байдаг Хятадын эртний хаан Цинь Ши Хуандигийн бунхан хийгээд түүний морьт цэргийн газар доорхи музейг үзэх санаатай. Бас Хөх хотод музей үзэхээс гадна Багшийн их сургуулиар ороод гарах, бас жижигхэн сититур /хоттой танилцах аялал/ хийхээр төлөвлөсөн, за гэхдээ тэгээд замд бас янз бүрийн шийд их гардаг юм даа, нөхцөл байдлаас хамаарч...

Аялал 5-р сарын 9-нд /Бямба гариг/ Улаанбаатар галт тэрэгний буудлаас эхлээд 17-нд дуусна, УБ - Замын Үүд - Эрээн - Хөх хот - Ордос - Линтон - Бээжин - Эрээн - Замын Үүд - Улаанбаатар гэсэн маршрутаар явах болно.
Хамт аялахыг хүсэж буй нөхөд бүртгүүлээрэй.
Нөхөд зардлын мэдээллийг бас их анхаарах бололтой, аялалын нийт өртөг 2000 юань болох юм шүү /дахин ачаалав/



Сэтгэгдэлүүд:
би уугнь хайнань явна гээл мөнгөө цуглуулаал байсан.. хэхэ үрээд хаясоон.. одоо ирэх намараас л бодно доо..
ирэх намарын төлөвлөгөөндөө оруулнааааааааааааа
Гэхдээ хэдорчим зардал гарахнуу энэ тэр гээд нэмэлт мэдээллээ хэзээ өгхийм бээ.
Өрх гэрийн төсөв эднүүсээ тооцож үзмээр байна.
миний хөгшин ажил ихтэй л байгаа юм байна даа, амрах хэрэгтэй дээ, уг нь...
Hun ard yabhiimsaaan l geh yum bi lab tend baisan bol 100 odor hoolgui honoson ch hamaagui mongoo shabhaad yabah l baisan daa. Nohdoo yabaa. Uneheer goe baidag yum. Hehe minii hobbitoig uu??
мөөгий баярлалаа хөгшөөн... уг нь ч хамтдаа нийлээд л зүтгэдэгсэн дээ...
ene ayaylal zgr yum bna harin bi tobd ruu ayalj uzehiimsen gej boddog yum chinagar ch hondlon guld ih yabsan daa
бидний хамгийн анхны аялал Төвдийн Гүмбэн лүү явсан юм, гэхдээ их хол бөгөөд хугацаа нэлээн хэрэгтэй болох тул бидний аялалын боломжит хувилбараас хасагдчихаад байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх: