Уг нь цаадах чинь нэг юм хийнэ л гэсэн бол яаж ийж байгаад л болгоод, ард нь гарчихсан байдагсан... Урд хөршийнх рүү аялах аялалыг санаачлан зохион байгуулж эхэлснээс хойш 5 жил өнгөрчээ:
-
Эхний жилдээ Хөх хот - Ланжуу - Шинин - Гүмбүм луу томоохон аялал зохион байгуулж байлаа. Гүмбүм лүү зохион байгуулсан энэхүү аялалыг манай оройн ангийн оюутнууд болох Цэдэвээ, Жанцаа 2 маань гойд сайхан зохион байгуулснаар бид Өвөр Монголын Улсын Их Сургууль болон Ланжуугийн Баруун Хойд Их Сургуулиар зочилж, Гүмбүмд Түвд мөргөлчдийн хамтаар гороолж, автомашин, галт тэргээр хослуулан амжилттай сайхан аялж ирсэн.
-
Дараах жилийн аялалыг нөхөр ганцаараа бие даан зохион байгуулж билээ. Хөх хот - Ордос орж, Чингэсийн онгон үзээд ирэх аялалыг зохион байгуулахад Өвөр Монгол анд Гэрэлтхүүгийн туслалцаа их байсан, ер нь анд маань бидний аялалын унаа тэргийг байнга зохицуулж тусалдаг юм. Мөн энэ аялалд Орхон их сургуулийн багш Д.Мөнхтөмөр найз маань хамт аялж, аялалын үеийн зохион байгуулалтанд их тусалсан даа. Энэ аялалд явсан оюутнуудын маань хэсэг нь өмнөх жилүүдэд төгсөж, тухайн үедээ хамгийн бага буюу 1-р ангид байсан хүүхдүүд энэ жил ингээд төгсөх анги болж дээ.

-
Гуравдахь удаагаа аялахдаа Бээжин - Чин хуан дао руу аялсан. Энэ үеэс илүү туршлагажиж, унаа тэргээ сонгох, зам маршрутаа төлөвлөх, буудал амралтын газраа сонгох гэх мэтээр аялалаа зохион байгуулах тал дээр ер нь л их туршлага хуримтлуулсан даа. Энэ аялалыг оройн ангийн оюутан Мөнхтуулын санал болгосноор Чин хуан дао руу явсан юм, энэ нь бидний хувьд шинэ маршрут, шинэ нээлтийн л аялал болсон доо. Аялалд маань хэдийгээр төгсчихсөн ч гэлээ өмнөх аялалуудад явж байсан зарим шавь нар маань хамт аялсан, бас Хишгээ маань ч өөрийнхөө анхны шавь нараа дагуулаад явж билээ.

- Дөрөвдэх удаад нь Хөх хот, Ордосын аялалаа Бээжингийн аялалтай нэгтгэж, илүү их урт маршрутаар аялсан. Бас урьд нь дөхөж очоод буцчихдаг байсан Өвөр Монголын баруун бүсийн хамгийн том хотуудын нэг, Ордос мужийн төв Бугат хотод очсон, Бээжинд 2-3 хонож, Дэлхийн парк болоод бусад газраар аялсан. Ер нь бол өмнөх жилүүдийн аялалаас хамгийн тав тухтай, сайхан аялал болсон санагдана.

Ингээд энэ жил тав дахь удаагаа аялалаа зохион байгуулахаар төлөвлөөд, урд хөршийн нөхдүүдтэйгээ ярьж, унаа тэргээ зохицуулаад ... байж байсан чинь гахайн ханиад гэх нэг заваан зүйлээс шалтгаалаад явах боломжгүй болчихлоо... харамсалтай байна аа. Гэхдээ энэ удаагийнхад миний хувийн ажил төрлөө сайн зохицуулаагүйгээс аялалаа оройтуулсан нь ч тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлсэн байх аа., жилийн жилд л 4 сард явдаг байсан юм. Тэгээд ч бас санхүүгийн хямрал аялагчдад маань зохих хэмжээгээр нөлөөлсөн ч байх...
За за тэгээд шалтаг хайгаад байвал мундахгүй л бололтой, ямартай ч зохион байгуулахаар төлөвлөж байсан аялалаа амжилттай болгож чадсангүй, үнэхээр харамсалтай байна. Явахаар шийдээд, ажил төрлөө төлөвлөчисөн байсан нөхдөөсөө уучлал хүсье... юм нэгээр дуусахгүй ээ, намар заавал аялна даа...



Сэтгэгдэлүүд:
нямка анд дэмжсэнд баярлалаа, нийлж санаа оноогоо хуваалцаж байгаад зун хамтдаа аялж болно ш дээ хөгшөөн... найз нь зунжингаа л аялна, зав зай таарвал хамтдаа аялцгаая л даа.
хаана нь би байна ааа.. хэхэхэ
Zugeer ee bagshaa namar zunduu oluulaa hamtdaa aylana aa. Ene aylal uneheer saihan boldog hezee ch marthaargui, mun mash ikh zuiliig bogino hugatsaand mash hymd zardlaar uzdegeeree ontslogtoi. namar bagshtaigaa saihan ayalna aa, Bagshaa 2 laa yr ni ganzaga niileed saihan ayaldag sh dee tee! Humuusiig hamtdaa aylajtsagaaya gej urialmaar baina.
Amjilt!
Сэтгэгдэл үлдээх: