Хөвсгөл рүү аялсан тэмдэглэл /4/ - ХАРХОРИН, ЭРДЭНЭЗУУ ХИЙД

Бидний аялал Өгий нуураас урагшаа давж, Монгол улсын нийслэл байршиж байсан Улаан худаг, Түрэгийн эртний хөшөө дурсгалууд бүхий Хөшөө цайдамаар дамжин Өвөрхангай аймгийн Хархорин сум руу үргэлжилсэн юм. Энэ бол маш амар хялбар зам, Өгий нуураас байгалийн шороон замаар 15 км яваад л Хөшөө цайдам луу Туркын хөрөнгө оруулалтаар байгуулсан засмал хар замд нийлж 45 км давхиад Хархоринд очно доо. Хархорин сум бол Монголын эртний нийслэл Хархорум хотын суурин дээр байгуулагдсан бөгөөд манай хамгийн том сумдын нэг гэдгийг та бид мэдэх билээ.

Зураг:Ville de karakorum.jpg

Зургийг http://mn.wikipedia.org/ -с авлаа

Хархорум хот нь хэдийгээр 13-р зууны үед Их Монгол улсын нийслэл болсон хэдий ч түүх нь тэртээ 8-р зууны үеэс эхлэлтэй байна. Тодруулбал, Хархорум хотын малтлагаар олдсон эд зүйлс, барилгын хэрэглэгдэхүүн зэрэг нь Уйгурын нийслэл Хар балгаснаас олдсон малтлагын зүйлстэй нэгэн он цагт холбогдох нь нотлогджээ. Түүнээс гадна Хятадын түүхнээ "Хархорум хот байгаа газар дээр Уйгурын хаан Чжан Синь орд бариулаад 839-840 оны үед хэрэм нэмж барьжээ" гэсэн бичгийн баримт ч олдсон байна. Гэхдээ 8-р зууны дундуур Уйгурын Буху хааны үед Хархорумыг үүсгэн байгуулсан тухай мэдээ бас бий, энэ тухай К.Маркс бичиж үлдээсэн байдаг юм. Ямартай ч Хархорум хотын нурааг малтахад дээд үеэс нь 13-р зууны эхэн үеийн эдлэл гарч, бүр доод эртний хөрснөөс нь 2-3 метрийн гүнээс их ялзарсан хог, малын ясны өөдөс зэрэг гарсан нь Хархорум хот тэрхүү сууринд 500-600 жил оршин байсны нотолгоо болох юм.

Түүнээс хойш уг хотод Хэрэйдийн Ван хаан Тоорил сууж байсан гэдэг, энэ тухай К.Маркс "Монголын тухай тэмдэглэл" номондоо дурдсан байдгаас гадна Ван хаан сууж байгаад хожим Чингэсийн цэрэгт эзлэгдсэн хэмээн Марко Поло тэмдэглэсэн байдаг ажээ.

Хархорум хотын нэрийн тухайд олон тооны хувилбар таамаглалууд бий. Тухайлбал,

  • Дийлэнхи эрдэмтэд Уйгурын түүхэнд тэмдэглэгдсэн Каракорум хот мөн гэж үздэг,
  • Гадаадын зарим эрдэмтэд гол, эсвэл уулын нэрээс үүсэлтэй гэж үзсэн байна,
  • Европт 1200-аад оноос Каракорон гэсэн нэрээр анхлан мэдэгдсэн бол Хятадын олон сурвалж бичгүүдэд Хелин буюу Хар ой гэж тэмдэглэгдсэн байна,
  • Харин академич Ч.Далай Хархүрэм гэсэн үг хэмээн тайлбарласан байдаг, энэ нь хятадын сурвлж бичгүүд дэх Хар ой гэсэн үгтэй утга дүйнэ. Энэ нь Хархорум хотын урдуур хөндлөн орших том уулс нь голдуу хар модоор битүү хучигдсанаас үүдэлтэй нэр хэмээдэг,
  • Гэхдээ өмнө нь өөр нэртэй байсан, Чингэс хаан 1220 онд өөрийн нийслэл болгож Хорум гэж нэрлэсэн гэсэн тайлбар, тэмдэглэл Персийн болон Хятадын зарим эх сурвалжуудад тохиолддог болно.

П.Карпини, В.Рубрук болон бусад хүмүүсийн бичиж үлдээснээс үзвэл, Хархорум хот нь хааш хаашаа 4 км орчим дөрвөлжин хэрмэн хашаатай, дөрвөн талдаа их дааман хаалгатай, хаалга тус бүр дээр өөр өөр төрлийн зах, арилжааны газар ажилладаг, дотроо лал, будда, христос шашны олон тооны /12/ сүм дугантай, тухайн үеийн соёл урлаг, шашин ном, улс төр, эдийн засгийн томоохон зангилаа хот байсан бололтой.

/үргэлжлэл бий/

Сэтгэгдэлүүд:

1. Tuul (зочин) | 2009-10-17 17:58:16
Баярлалаа найзааа үргэлжлэлийг түргэлээрэй (даварсан хэ хэ )
2. Nyamka | 2009-10-20 09:33:49
Баярлалаа, сайхан нийтлэл оруулжээ
Яасан олон таамаг, гаргалгаатай юм бээ би одоо л харжийна... Бас их урт хугацаанд оршин тогтносон байна шүү 500-600 жил бол яалтачгүй баримттай л юм байна даа.
3. Nyamka | 2009-10-20 09:34:35
Үргэлжлэл хүлээв....
4. Nyamka | 2009-10-20 09:36:51
Фото аялалд хамт явна биздээ сайхан апраттай болснийх харин ч нэг дараад өгөх юм байгааз дээ хө
5. bi_banjig | 2009-10-20 09:40:15
явна гэдгээ дөнгөж сая чиний блогт бичээд ирлээ гэж... мань одоо блогоо тогтмол үргэлжлүүлнэ ээ...
6. Nyamka | 2009-10-20 09:51:02
Өө сайхан тэгээрэй хө
7. angelic_universe | 2009-10-20 16:28:35
Их юм сурч байна даа. Зураг авалт бол шааал ондооооо
8. b (зочин) | 2009-10-20 16:53:45
анжелик тийм байна уу хэхэ... баярлав...
9. chimgeeitgel | 2009-10-21 12:03:09
ёстой гоё зурагнууд байна даа.
10. sdrdn_89 (зочин) | 2009-10-30 18:10:59
Багшаа та хаана байна аа утсаа салгацан.., Манай багийнхан ерөнхийдөө нөгөө номнуудаа хувааж аваад уншиж байгаа шү !!!

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.