БНХАУ-ын Далянь хот луу бид 9-р сарын 20-нд явахаар төлөвлөж байна. 20-нд Улаанбаатараас галт тэргээр Замын Үүд рүү хөдөлж, маргааш нь /21-нд/ Эрээн гараад автобусандаа суугаад Далянь луу явна.

Автобусандаа нэг иймэрхүү, унтахдаа унтаад л, тогтохдоо тоглоод, дуулахдаа дуулаад л явна даа...

Автобус нь харин нэг иймэрхүү... /2008 оны хавар аялсан аялалын үеэр/
Маргааш нь /22-нд/ Даляньд очоод зочид буудалдаа буусны дараа усан паркад өнжиж замын алжаал ядаргаагаа тайлахаар төлөвлөсөн. Усан парк /water park эвэл indoor swimming pool энэ тэр гээд олон янзаар нэрлэдэг юм шиг байна/ гэдэг нь дотроо том бассейн болоод амралтын олон төрлийн төвүүдтэй амралтын цогцолбор байдаг юм.


Оройдоо шөнийн Далянь хотоор аялаад зочид буудалд хоноглоно.

Аялалын 4 дэх өдрийн /23-нд/ үдээс өмнө Далянь дахь дэлхийн 2-р дайны үеийн болоод түүнээс өмнөх он цагуудад холбогдох түүхийн дурсгалт газруудаар аялна.


Харин үдээс хойш Тоглоомын паркад очно.

Энэ өдөр бид Далянь хотын нэгэн саунд хоноглоно, мэдээж манайх шиг жижигхэн жижигхэн саун биш шүү дээ... дотроо саун, бассейн, спорт чийрэгжүүлэлтийн өрөө, теннис, биллиард, кино театр гээд амралт чөлөөт цагаа идэвхитэй бөгөөд асар хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүлэхэд шаардлагатай бүх зүйлс энд бий.
Даляньд өнгөрүүлэх сүүлчийн өдөр /24-нд/ бид усан онгоцоор ойролцоох нэгэн арал руу аялна, юуны тулд далайн эрэг дээр ирлээ дээ... Хөлөг онгоцоор аялах энэ аялал танд далайн аялалын гайхамшигийг мэдрүүлэх болно.

Далайн аялалаас ирсний дараа Далянь хотын дэлгүүрүүдээр орж, танилцах боломжтой... охид хүүхнүүд маань шавайгаа ханатал тэнэх юм байгаа биз дээ.
Тэр өдрийнхөө орой бид буцаад автобусаараа Эрээн лүү хөдөлж, маргааш /25-нд/ өглөө нь Эрээнд ирнэ. За тэгээд Эрээний зээлээр нэг эргэвэл эргээд нутгийн хилийн дээс алхана даа. Тэгээд 26-нд Улаанбаатарт ирнэ.
Аялал үндсэндээ 6 шөнө, 7 өдөрт багтах юм. Зардал нь нэг хүн - 1800 юань болох бололтой. Гэхдээ анги хамт олон, найз нөхдөөрөө 3, 5, түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэйгээр бүртгүүлбэл зардал хямдрах боломжтой.
Тодруулах зүйл байвал сэтгэгдэлд үлдээгээрэй, эсвэл 99060234 утсаар холбогдоорой.



Сэтгэгдэлүүд:
хэзээ нэг цагт аялалд чинь оролцноо гээд санааныхаа мухарт чулуудцан байгаа шоо
Сэтгэгдэл үлдээх: