"Өвгөдийн шийрлэсэн хасагт тулганд
Өөдөө цоролзсон галаа өрдөж
Өрхөн дээр цугласан долоон бурханд
Өлгийтэй үрийнхээ дууг сонсгохоор
Айл боллоо бид хоёр"
гэж дуулсаар хоёр шавь маань хуримаа хийж, тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу нийлэх болсноо дуулгаж, урилгаа өгөв өө...

Дөнгөж өчигдөрхөн арван жилийн сургуулийн босго төгсөөд л их сургуульд элсэн ирж байсан санагдах юм, гэтэл одоо их сургуулиа төгсөх гээд, хажуугаар нь бас аав ээж болох гээд, амжаад бас хурим хийнэ гээд харайлгаж байдаг байна шүү, хурдан ч юм аа даа.

Амьдрал заяагаа холбож байгаа 2 шавьдаа туйлын их аз жаргал хүсэн ерөөе.

Залуу халуун насныхаа хайр дурлалаар жигүүрлэж хослон амьдрана гэдэг хүмүүний хамгийн сайхан буян заяа... Хайртыгаа халамжилж, хазайхад нь тулж түшиж сайхан амьдраарай.

Өврөөрөө дүүрэн өрвийсөн шар хүүхдүүдтэй, өнөр өтгөн сайхан айл болоорой. Сайхнааг дуурайвал ч ....... .. ........ ...

Амьдрал бол өөд өөдөөсөө хараад нялуурч суухын нэр биш, харин нэг зүг харж, нэг зүгт тэмүүлж явахын нэр гэдэг. Зорьсон зорилгодоо хүрч, амжилт бүтээлээр дүүрэн яваарай.

за тэгээд сайн сайхан бүхнийг хүсье дээ, багш нь хуримаар нь гадаадад /аая аймаар томорсон... хэхэ/ аялалаар явж байх тул очиж амжихгүй тул ийн хамт аялж байсан хамгийн дусгалтай сайхан мөчүүдийн гэрэл зургаар сэтгэлийн нэгэн өргөл өргөв.



Сэтгэгдэлүүд:
бут хөгшөөн маазраад байгаарай, би хурим хийх гэж байгаа биш, миний 2 шавь хийж байгаа юм ш дээ... би тэднийхээ өмнөөс баярлаж, тэдэндээ баяр хүргэж байгаа юм...
туул аа хөгшөөн нээрээ тэгдэг юм билүү, би хэлчих үү... чи миний өмнөөс нэлээн сайн уух хэрэгтэй, харин агсан тавьчихав аа...
za hurim hiij bui zaluust hurim shigee l saihan nasiig baraarai geyedee.
мэндээ багш нь ч бас баярлаж байна, та 2-тоо ч бас баяр хүргэе
бут аа хашраагүй л биз дээ...
туул аа хэрүүлийн биш ерөөлийн бол хамаагүй ээ... миний хүүхдүүдэд аз жаргал хүсээрэй л дээ гэж...
Бас ийм сайхан багшид нь ч гэсэн сайн сайхныг хүсье...
Хайртай хосын аясыг дагаж эргэсэн
Хатан сүйхэн хээтэй орчлон юм шүү хө
Ханийн энгэр түшиж жаргана гэдэг чинь
Ханагар баян амьдралын жам л юм шүү хө
Уйлах инээх хоёрт цугтаа байж
Унах босох хоёрт хамтдаа байж
Үрсийнхээ дуунд хайрын илч нэмэгдээд
Өргөө цагаан гэртээ төвшин жаргаарай
Ta 2-t AZ JARGAL sain saihniig husie. Serjeegees
ХОЁР НАЙЗДАА ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ
Сэтгэгдэл үлдээх: