2009-09-21 15:00:44
9-р сарын 27-нд олон улсын хэмжээнд "Дэлхийн аялал жуулчлалын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Бидний хувьд ч жил бүрийн энэ өдрийг янз бүрийн уриан доор олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жилээс эхлэн нийт фото зураг сонирхогчдын дунд "МОНГОЛЫН САЙХАН ОРОН" анхдугаар уралдааныг зохион байгуулах гэж байна.
Сэдэв:
-
Сэдвийн хувьд хамрах хүрээ чөлөөтэй, гагцхүү та Монгол орны байгаль, түүх соёл, хүн ардын аж амьдралыг харуулсан фото гэрэл зургаа л илгээх шаардлагатай.
Хамрах хүрээ:
-
Фото зураг сонирхогч хэн бүхэн энэ уралдаанд оролцох боломжтой.
Тавигдах шаардлага:
-
Зургийн хэмжээ 16 х 22, түүнээс дээш байж болно.
-
Уралдаанд ирүүлж буй бүтээлийг хэзээ, хаана авсан тухай товч мэдээллийг хамт ирүүлнэ.
-
Бүтээлийг дугтуйнд хийж, дугтуйны гадна талд нэр, хаяг, холбоо барих утсаа бичээрэй.
-
Нэг оролцогч дээд тал нь 10 хүртэл тооны бүтээл ирүүлэх боломжтой.
Бүтээл хүлээн авах ба шалгаруулах:
-
Уралдаанд оролцох бүтээлийг 2009 оны 9-р сарын 25 хүртэл МУИС-ийн Хичээлийн 6-р байрны 208 тоотод "Газарзүй - Аялал жуулчлалын тэнхим"-д хүлээн авна.
-
Уралдаанд ирсэн бүтээлүүдээр 9-р сарын 28-ны өдөр үзэсгэлэн гаргаж, уралдааны ялагчдыг тодруулна.
Шагналын сан:
-
Нэгдүгээр байр 1. Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
-
Хоёрдугаар байр 1. Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
-
Гуравдугаар байр 1. Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
Зохион байгуулагч:
-
Газарзүй - Аялал жуулчлалын тэнхим
-
Улаанбаатар хотын хэрэгжүүлэгч агентлаг - Аялал жуулчлалын газар
-
МУИС-ийн аялал жуулчлалын ангийн оюутны WELCOME клуб



Сэтгэгдэлүүд:
зурагаа угаалгаад та нар луу явуулах нь хэд бол
интернэт байхад заавал ингэх хэрэг бгаа юмуу?
сэдэв бас их хязгаарагдмал санагдлаа
Сайхан аялаад ирээрэй
harin timeeee ugalgad ene ter ingej tegn gd jaaahan tsag awsan yum boljiinooo
amjilt hvsii bvh hvmvvstee
анжелик: чи яваагүй юу, ямар юмаа хийгээд байгаан???
тус: энэ бол монголд хийж байгаа уралдаан, гадаадад байгаа хүн хэдий завандаа монголын зураг авах вэ, тэгэхээр тэдэнд мэдээж угаалгаж явуулах боломжгүй, гэхдээ "инээдтэй" гэж дүгнэсэн чинь таалагдсангүй... сэдвийн хүрээнд хамгийн томоор л нэрлэсэн ш дээ, гэхдээ энэ бол хувь хүн бүр яаж ч дүгнэж болох асуудал...
нямка худлаа маазраад зургаа явуулаагүй ш дээ чи..., аялахын тухайд сайхан л яваад ирсэн дээ хө
анжи ч гэсэн, юу нь тулгуу байгаа юм бэ... одоо гараад зураг аваад ир гэж байгаа биш... өмнө нь авсан зургийг гараад угаалгахад хэдэн цаг орох юм бэ, энийг нь мэдсэн бол файлаа авчраад өг... би угаалгая л гэх байж... энд бол нэгнээ дэмжих сэтгэл л дутжээ гэж дүгнэх байна...
чимгээитгэлд баярлалаа
экомон чи ч гэсэн ирээгүй...
орди... шагналын сан мэдээж ялгаатай байх нь хэнд ч ойлгомжтой ш дээ... харин энэ далимд манай уралдааныг ивээн тэтгэсэн mongoliaexpedition блогийн алдараа найздаа баярлалаа
танилбн: хугацааны тухайд өмнө хэлсэн, гэхдээ оролцсон бол баярлана аа
боби оролцсонд чинь баярласан, зургууд чинь үнэхээр сайхан зураг байсан... багш нь урагшаа яваад ирсэн, өчигдөр дөнгөж ирээд л уралдаандаа орсон... зохион байгуулахын тухайд манай хүүхдүүд сайхан зохион байгуулсан...
Сэтгэгдэл үлдээх: