Зар: Германы зах зээл дээр ажилладаг туроператор болон хөтөч тайлбарлагч нарт зориулсан сургалт...

Үндэсний Аялал жуулчлалын байгууллагаас ийм нэгэн зарлал ирсэн байна, хэрэгтэй хүмүүст нь түгээх зорилгоор орууллаа.

"Үндэсний Аялал Жуулчлалын Байгууллагын (ҮАЖБ) урилгаар Германы аялал жуулчлалын ахлах мэргэжилтэн /senior expert/ 1 сарын хугацаатай Монголд ирээд байна. Энэ хугацаандаа Герман хэлний зах зээл дээр ажилладаг буюу ажиллах сонирхолтой байгаа туроператор, хөтөч тайлбарлагч нарт зориулан доорх 2 сэдвээр сургалт (Англи болон Герман хэл дээр) явуулах гэж байна. Үүнд:

Нэг. Аялал жуулчлалын менежмент /дээд тал нь 20 хун/ 

- 10 сарын 19-20-нд /Герман хэл дээр/ - төлбөр 100.000₮ (өдрийн хоолтой). УАЖБ-ийн гишүүдэд – 80,000₮

- 10 сарын 21-22-нд /Англи хэл дээр/ - төлбөр 100.000₮ (өдрийн хоолтой). УАЖБ-ийн гишүүдэд – 80,000₮

Хоёр. Хөтчийн сургалт - Guiding/дээд тал нь 20 хун/

- 10 сарын 26-нд /Герман хэл дээр/ - төлбөр 30.000₮ (өдрийн хоолтой) 

- 10 сарын 27-нд /Англи хэл дээр/ - төлбөр 30.000₮ (өдрийн хоолтой)

Түүнчлэн компаниудад Ганцаарчилсан зөвлөгөөг цаг тохирсоны үндсэн дээр очиж өгнө.

Сургалт Их Дэлгүүрийн баруун урд талын Голомт-2 салбарын 5 давхарт болно. Сургалтанд суух болон зөвлөгөө авах сонирхолтой шинэ цомпани, хувь хүмүүс 2009 оны 10 сарын 16-ны дотор Үндэсний Аялал Жуулчлалын Байгууллагатай холбоо барьж ирж уулзана уу.

Монголын Үндэсний аялал жуулчлалын байгууллага

Хаяг: Шинэ Төгөл Комплэкс Д-1, Авто Тээврийн газрын хойно, Чингисийн Өргөн чөлөө, Улаанбаатар.

Утас/Фаx: 70111334

И-мэйл: info@mnto.org

Сэтгэгдэлүүд:

1. bi_banjig | 2009-10-15 12:11:18
олон төрлийн өр нэхээд байгаа хүмүүс уучлаарай, хүлээж л суугаарай... нэг сайхан нартай өдөр завтай болуутаа л булж гарна аа...
2. Tuul (зочин) | 2009-10-16 12:38:28
өнөөдөр ч бас л сайхан өдөр байна даа
3. ganbayar (зочин) | 2009-10-16 14:08:51
zawtai bol oroltsmoor l surgalt bnaa. uul n mongol heleer bol...... he he

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.