"Аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлье" нэртэй нэгэн арга хэмжээ одоогоос нэлээд хэдэн жилийн өмнөөс аялал жуулчлалын их, дээд сургуулиудын дунд зохиогдож ирсэн бөгөөд өдгөө хэдийнээ энэ салбарынхны уламжлалт томоохон арга хэмжээ болж чадсан юм. Өмнөх жилийн тэмцээнд түрүүлсэн сургууль нь дараа жилийн арга хэмжээг зохион байгуулах бөгөөд энэ жилийн тэмцээнийг өнгөрсөн жилийн аварга "СЭРҮҮЛЭГ" дээд сургууль зохион байгуулах гэж байна. "Сэрүүлэг"-ээс ирсэн удирдамжийг энд оруулчихъя, удирдамж аваагүй, мэйлээ шалгаж амжаагүй нөхдөд зориулав.
Жич: Өмнөх жилүүдийн "Аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлье" улсын уралдааны тухай мэдээллийг доорхи линкүүдээр орж үзэж болно шүү:
“Аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлцгээе”
Улсын уралдааны удирдамж
Нэг. Зорилго
Аялал жуулчлалын чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургууль, коллежуудын эрдэмтэн багш, оюутнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдээлэл солилцох, сургалтыг жиших, харилцан туршлага солилцож, оюутнуудын сурах идэвхийг өрнүүлэхэд оршино.
Хоёр. Зорилт
-
Оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлэх
-
Сурах идэвх сонирхлыг нэмэгдүүлэх
-
Аялал жуулчлалын мэргэжлийг сурталчилж, олны хүртээл болгох
-
Багаар ажиллаж, сэтгэх
-
Их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх
Гурав. Хамрах хүрээ
Монгол улсад аялал жуулчлалын чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургууль, коллежууд
Дөрөв. Зохион байгуулалтын үйл ажиллагаа
-
Уралдааны нээлтийн үйл ажиллагаа
-
Асуулт хариултын тэмцээн
-
Багийн мэндчилгээ
-
Movie бичлэг
-
Илтгэл
-
Багийн ахлагч нарын тэмцээн
-
Хаалтын үйл ажиллагаа
Тав. Уралдааны шагнал, урамшуулал
-
Тэргүүн байр 1: Шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал
-
Хоёрдугаар байр 1: Өргөмжлөл, мөнгөн шагнал
-
Гуравдугаар байр 1: Өргөмжлөл, мөнгөн шагнал
-
Тусгай байр 1: Өргөмжлөл, дурсгалын зүйл
Зургаа. Оролцох багуудад тавигдах шаардлага
-
Уралдаанд оролцох багуудын мэдүүлгийг 2009 оны 11-р сарын 02-ноос-06 ны өдрийн хооронд Сэрүүлэг дээд сургуулийн 204 тоот өрөөнд хүлээн авна. Хоцорсон тохиолдолд хүлээн авахгүй болно.
-
Тэмцээнд оролцогч багш, оюутнууд нь зөвхөн аялал жуулчлалын мэргэжлийн багш, оюутнууд байна./Тэмцээн эхлэх өдөр оролцогч оюутнуудын оюутны үнэмлэх, сурлагын дэвтрийг шалгаж оруулна/
-
Мэргэжлийн сургууль бүр тэмцээнд оролцох 6 оюутан бүхий 1 баг бүрдүүлнэ. / I курс-1, II курс-2, III курс- 2, IV курс-1 оюутан оролцож баг бүр удирдагч багш ба багийн ахлагчтай байна/
-
Уралдаанд оролцогч багууд өөрийн сургуулийн онцлогийг харуулсан нэр, эмблемтэй байна.
-
Оролцогч сургуулийн болон багийн гишүүд, хөгжөөн дэмжигчид сахилга батыг чандлан сахина.
-
Уралдааны шалгаруулалттай холбоотой маргаантай асуудал гарвал дүнг танилцуулснаас хойш 15 минутын дотор шүүгчийн бүрэлдэхүүнд бичгээр танилцуулна. 15 минут хэтэрсэн тохиолдолд гомдол хүлээн авах боломжгүй.
-
Бичлэг болон Илтгэл нь үнэлгээтэй бөгөөд багийн дүнд нөлөөлнө.
Долоо. Техникийн зөвлөгөөн
Техникийн зөвлөгөөн 2009 оны 11-р сарын 9-ний 17 цагт Сэрүүлэг дээд сургуулийн 409 тоот танхимд зохион байгуулах тул оролцох сургуулийн албан ёсны төлөөлөгч багш, багийн ахлагч нар ирнэ. Техникийн зөвлөгөөнөөр зохион байгуулалтын асуудал хэлэлцэнэ.
Найм.Техникийн зөвлөгөөнд ирэхдээ авч ирэх зүйлс:
-
Оролцогч сургууль нэр заасан сурах бичгээс тус бүр 5 асуулт нийт 20 асуултыг хариултын хамт боловсруулж дугтуйлан мөн File –р авч ирнэ.
- Монгол орны аялал жуулчлалын газар зүй - /Ш.Шагдар “Аялал жуулчлалын 100 зам”/
- Аялал жуулчлалын үндэс - /1. Д.Гантөмөр “Аялал жуулчлалын үндэс” 2003 он, 2. Д.Чингүүн “Аялал жуулчлалын үндэс” 2003 он/
- Зоогийн газрын үйлчилгээний технологи - /М.Билэгсайхан “Зоогийн газрын үйлчилгээний технологи” 2009 он /
- Аялал жуулчлалын эрх зүй - /Аялал жуулчлалтай холбогдсон эрх зүйн баримт бичгийн эмхтгэл 2006 он/ -
Монгол улсад хөгжүүлж болхуйц аяллын төрлүүдийг сурталчилсан AVI өргөтгөлтэй 2-3 минутын Movie-г дуут тайлбарын хамт бичлэг хийж авч ирнэ.
-
Илтгэлийг цаасаар болон, электрон хэлбэрээр хүргүүлсэн байна.
-
Мандатны цээж зураг 1%
-
Тэмцээнд оролцох багш, оюутнуудын мэдүүлэг
-
Оюутны үнэмлэх, сурлагын дэвтэр авч ирэх
-
Багийн хураамж 10 000 төгрөг
Холбогдох утас: Сэоүүлэг дээд сургуулийн АЖ-ын багш Б.Болормаа 99196106 boloroo_bukanyam@yahoo.com
“Илтгэл”-ийн удирдамж
Нэг.Зорилго
“Аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлцгээе” Улсын уралдааны хүрээнд оюутнуудын шинэ бүтээл, шинэлэг үзэл санааг хөгжүүлэх, харилцан санал бодлоо чөлөөтэй солилцох, онол, практикийн ач холбогдол бүхий шинэ бүтээл, үзэл санааг нэгтгэж, нийтийн хүртээл болгох, тэдний эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг, дэмжихэд оршино.
Хоёр.Зохион байгуулалт
-
Оролцох илтгэлийг 2009 оны 11-р сарын 09-ний өдөр Сэрүүлэг дээд сургууль дээр болох Техникийн зөвөлгөөнд ирэхдээ багш нар авч ирнэ.
-
Мөн электрон хэлбэрээр хүргүүлнэ. /boloroo_bukanyam@yahoo.com/
-
Шүүгчийн комисс илтгэлүүдтэй танилцан Эхний 3 байрт шалгарсан оюутны илтгэл уралдааны үеэр тавигдана.
-
Илтгэл тавих хугацаа 7 мин, асуулт хариулт 3 минут
Гурав. Илтгэлд тавигдах шаардлага
Агуулга:
Монгол улсад Аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжуудыг дэвшүүлсэн байх
Бичилт:
-
Илтгэлийг А4 цаасанд дараах форматын дагуу бичнэ:
- Үсгийн фонд: Times New Roman
- Бичвэрийн хэмжээ: 12
- Мөр хоорондын зай: 1.5
- Тор-1.5 см, botton-2 см, left-3 см, right-1.5 см -
Хуудас болгонд хөл, толгой хийх шаардлагагүй бөгөөд зөвхөн дугаарласан байна.
-
Илтгэлийн хуудасны тоо: 7-10 Хуудасны тоо хэтрүүлэхгүй.
-
Нүүр хуудсанд сургууль, сэдвийн нэр, овог нэр, мэргэжил, курс, удирдагчийн нэр, хотын нэр, он бичнэ.
-
Ашигласан материалын жагсаалт бичих
-
Илтгэлийг шаардлагын дагуу бичиж 2 хувь бичиж ирүүлнэ.
-
Илтгэл болон танилцуулгыг flash-д бичиж ирэх
Боловсруулалт:
-
Удиртгал, илтгэлийн агуулга, ерөнхий дүгнэлт, зөвлөмжийг заавал хийнэ.
-
Онол арга зүйн үндэслэлтэй
-
Шинэлэг санаа дэвшүүлсэн
-
Бодит байдалд хэрэгжиж болохуйц
-
Бодит мэдээлэл ашиглаж, баримтаар баталгаажуулсан
-
Судалгааны арга хэрэгслүүдийг ашигласан



Сэтгэгдэлүүд:
http://bishirtugei.bblog.mn/
Сэтгэгдэл үлдээх: