Хөвсгөл рүү аялсан тэмдэглэл /6/ - ТӨВХӨН ХИЙД

Хархориноос урагшаа 90 орчим км зайд Өндөр гэгээн Занабазарыг 19 настайдаа Төвдөөс эргэн ирэхэд нь бүүний бурханы ном бясалгах, урлал бүтээлээ хийхэд нь зориулж байгуулсан "Бүтээлийн" гэгдэх хийд бий. Уг хийд дээр энэ жил олигтой гарсан зураг тун ховор байгаа тул өмнөх жилийн бичлэгийг сэргээж ганц нэг зүйл нэмж хасах байдлаар жижигхэн редакци хийгээд дахин орууллаа.

Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар 1653 онд энэ хийдийг байгуулсан гэдэг. Хийдийн уг нэр нь Э Вам Гачиллин буюу Дувхан бөгөөд ярианы хэлэнд "бүтээлийн сүм" гэх утгатай энэ үг нь Төвхөн болон хувирсан юм байна. Энд өндөр гэгээн соёмбо сүлд, соёмбо үсэг зэрэг олон сор бүтээлүүдээ туурвисан бөгөөд энэ газрыг 1971 онд орон нутгийн хамгаалалтанд, 1994 онд улсын хамгаалалтанд авч 2004 онд ЮНЕСКО-оос Дэлхийн соёлын өвд бүртгэн авчээ.

Арга билгийн аглаг баясгалант Төвхөн хийд гэгч энэ ариун газарт сонирхол татаж, сүсэг бишрэл дагуулахуйц зүйл олон. Үүний нэг нь энэхүү Холбоо мод юм. Өндөр гэгээн морио уядаг байсан гэх домогтой уг мод нь тусдаа үндэснээс ургасан 2 хар мод (шинэс) нэлээн дээд хэсэгтээ холбогдож ургасан байгалийн нэгэн сонирхолтой бүтээл аж. Энэхүү модыг "эдийн буяныг тэтгэн сахих шүтэн барилдлагатай" хэмээн шүтдэг байна. Иймэрхүү байгалийн өвөрмөц хэлбэр, тогтоц манай оронд цөөнгүй тохиолдох бөгөөд Монголчууд эдгээрийг байгалийн нууц хүч чадал, сүр хүчний илэрхийлэл хэмээн үзэж, элдвээр мөргөн шүтэх нь түгээмэл.

Наран ээвэр талын энэ хадан дээр Өндөр гэгээний номын шидийг харуулж, үлдээсэн хөлийн мөр гэх ором бий.

Энд байх бас нэгэн сонирхолтой газар бол эхийн умай гэх агуй болно. Нарийн давчуу нүхээр орох энэхүү агуй нь амнаасаа цааш бага зэрэг өргөсдөг мухар бөгөөд тийшээ мөлхөж ороод эрэгтэйчүүд нар зөв, эмэгтэйчүүд нар буруу эргээд буцаж гарч ирэхэд эхээс дахин төрөх мэтээр хамаг нүгэл хилэнц нь арилж ариусдаг гэлцэнэ. Энэ газрыг "эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд буянд шамдан бясалгахуйн орон" гэж шүтдэг байна.

Мөн эхийн умайн дэргэд өлгий хад гэх бороо хурын ус боржин хадны ан цавыг өргөсгөж тэлсэн босоо хонгил бий. Эхийн умайгаас гарч дахин төрсөн хүн энд өлгийдүүлж, "эрдэнэт хүний биеийг олж төрсний буянаар бурханы хутгийг олох" шүтэн барилдлагатай гэнэ.

Өлгийдүүлсний дараа хөлд оруулдаг гэх бас нэгэн агуй одог, энэ нь эхийн умайн доор байрлалтай, цаашаа нэвт гарах боломжтой, дотроо том овоотой хонгил болно.

Төвхөн хийдийн дээд талаар хад чулуугаар чулуун хана өрсөн байдаг. Энэхүү өрмөл чулуун хана нь цагийн уртад улам бат бөх болсны учир түүнийг байгаль хүмүүний хамтын бүтээл гэх агаад "цаглашгүй хүч"-ийг илтгэх шүтэн барилдлагатай гэдэг.

Хадны хамгийн дээрээс эргэн тойрны байгаль үнэхээр сайхан харагдах бөгөөд энд тэнгэр бурхан, хангай дэлхийн лус савдагт мөргөх ариун дагшин тахилгын овоо бий.

Сэтгэгдэлүүд:

1. cacharel | 2009-10-26 11:19:31
үэхэхэ нады яаакккк тийм зураг бээдийшт эхийн умайгаас гарч ирж байгаа :р.
2. bi_banjig (зочин) | 2009-10-26 12:18:54
кач... тэр ямар инээдтэй зураг байгаа бол оо???
3. тугалган цэрэг | 2009-10-26 12:32:27
гоё газар бнаа ариуссан багшаа хэхэхэ
4. Nyamka | 2009-10-26 12:36:20
Янзтай сайхан аялал
5. Наргил | 2009-10-26 12:36:47
энэ нээрээ үүүнэн жаргалтай
ийшин тийшин зугаалоол
6. Nyamka | 2009-10-26 12:36:58
Гацаад байсан юм биш үү хэхэ
7. bi_banjig (зочин) | 2009-10-26 14:20:53
батаа, наргил, нямка дараа зун хамтдаа тийшээ явж болно ш дээ...
мань яг гацна ш дээ, нямка...
наргил атаархахаа болиорой гэсэн...
Би бас явий л даааа
9. Наргил | 2009-10-26 14:35:16
батаа, наргил, нямка дараа зун хамтдаа тийшээ явж болно ш дээ... сайхан санаа байна
наргил атаархахаа болиорой гэсэн... Атаархахаас яахууд ганцаараал гоё гоё газруудаар яваад байгаам чэн
10. bi_banjig | 2009-10-26 16:57:56
содон яваарай л даа...
наргил хэхэ...
11. Наргил | 2009-10-26 17:01:15
дархан явах чэн хэвээрээ бид дэ?
12. Өвлийн өвөө anjigai | 2009-10-26 17:08:16
Яг энд очиход камерны батерей дуусаад олигтой зураг авч чадаагүй шүү. Харамсалтай.
13. Namara (зочин) | 2009-10-26 17:08:23
saihan yavjee
14. Nyamka | 2009-10-26 17:46:47
дахиж нийтлэл оруулаад дөнгөх гэсэн юм байхдаа ккк
15. mendee (зочин) | 2009-10-26 22:22:54
Estoi saixan gazar daa. Xezee ch martagdaxaargy goy aylal bas dadlaga bolson shyy bagshaa
16. Tuul (зочин) | 2009-10-29 17:00:39
Хөөе ямар гоё вэ гээл үзсэн чинь өмнө нь байсан бичлэг байна ш дээ найз хулхидахгүй шүүүү гэхдээ яахав ээ баярлав гэсэн ...
17. bi_banjig (зочин) | 2009-10-29 17:22:47
хаааааахаха
туулыг хулхидах гээд баригдлаа гэсэн... гэхдээ өмнө нь хэлсэн л байгаа биз дээ...
"Уг хийд дээр энэ жил олигтой гарсан зураг тун ховор байгаа тул өмнөх жилийн бичлэгийг сэргээж ганц нэг зүйл нэмж хасах байдлаар жижигхэн редакци хийгээд дахин орууллаа."
гээд л...
18. Tuul (зочин) | 2009-10-30 14:06:41
Тиймээ хэлсэн байсан гэхдээ .... за за болилоо хэрүүлийг жич хийе дээ гэсэн хэ хэ хэ
19. sdrdn_89 (зочин) | 2009-11-02 19:05:09
ene jiliin aylal bish l bna daa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.