Ганц нэг зураг... аялалын зарим хөгжилтэй дурсамжууд...

Ойрд тэнгэр муухайрахын хэрээр блогууд ч нэг л дүнсийгээд байх шиг ээ... Гадуур муухай ханиад өвчин гараад л, бүгд цухалдуу... Нямка маань аялалаа цуцлах гээ ч байх шиг, бас эргээд нэг харахаар үгүй ч юм шиг... Бас өмнөх бичлэгээ залхуураад өмнөх жилийнхийгээ татчихсан чинь бас заримд нь жаахан шүүмжлүүлж хүртэл үзлээ, хэхэ. Тэгэхээр ганц нэг аятайхан гарсан зураг хийж нөхдийн сэтгэл санаанд эерэг байдлаар нөлөөлөхийг хичээе ээ гэж...

Энэ бол өнгөрсөн зуны дадлагаар явахдаа авсан зураг... Орхон гол. Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын нутагт Онгоцотын гүүр өнгөрөөд голоо өгсөж Улаан цутгалан луу явах зам дагууд хэдийгээр зам нь жаахан бэрхшээлтэй ч гэсэн байгаль нь үнэндээ тасархай шүү. Тэгээд энэ сайхан байгальд цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж, онгон байгалийг чимэглэх зэрлэг ан, амьтдаар хараа бэлчээн аялах ч жинхэнэ жаргал шүү дээ. Ай даа...

Тэгээд бас аялалын замд тохиолдох хөгжилтэй сайхан дурсамж болгон нь нэгэнт өнгөрөн одсон хүмүүний амьдралын тэр сайхан хором бүхнийг улам үнэтэй болгож, эргэн дурсагдана. Тэр тусмаа залуусын аялал дэндүү хөгжилтэй, дурсамжтай байдаг нь аргагүй л "галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй" залуу сайхан насны онцлог биз...

Өмнөх бичлэг Нямка намайг Эхийн умай агуйд гацсан уу гээд байна лээ, би оюутнууддаа ингэж ороод ингэж гарч ирнэ гээд хамгийн түрүүнд орж үзүүлнэ ш дээ, ердөө ч гацахгүй. Харин энэ зурган дээрхи тохигор нөхөр тэнд нэлээн удсаан... Яг тэр үед миний хүү Ангаахай шээмээр байна гээд, тэгэхээр нь ийм дагшин газарт шээж болохгүй гээд ундааны саванд шээлгэчисэн юм... За тэгээд энэ маань тэндээс үхлээ хатлаа гэж орилоод, би ч яахав "хүнд тусламтгай хүн", гарт байсан ундаагаа л араас нь явуулчихлаа ш дээ... хэхэ. Тэгсэн чинь нөгөөх чинь орилоод л явчихсан, төд удалгүй гараад ч ирлээ... юуг нь анзааралгүй хэд том балгаад талыг нь уучихсан байна лээ... Хамгийн хөгжилтэй нь энэ аялалын үед мань хүн 2 ч удаа миний хүүгийн шавсанг санаандгүй уучихсан юм даа гэж...

Сэтгэгдэлүүд:

1. Nyamka | 2009-10-26 17:38:26
ямка маань аялалаа цуцлах гээ ч байх шиг, бас эргээд нэг харахаар үгүй ч юм шиг... хахаха явнаа хө заавал явна

гэснээс тэр зураг чинь байна шдээ тээ чи хамгийн сүүлд нь орсон зураг тэгэх үү
2. Nyamka | 2009-10-26 17:41:05
Сайхан сайхан ккк мань хүн 2 ч удаа миний хүүгийн шавсанг санаандгүй уучихсан кккк
Гоё олон зураг үзүүлээч ээ !!!
3. Наргил | 2009-10-26 17:42:45
тэээр тэээр тэээр
4. тугалган цэрэг | 2009-10-26 17:46:56
хэхэхэ би л лав амарбаясгалант хийдэд нарийхан гүнгэрваанд нямкагаас хурдан ороол гарч ирж бна лээ хэхэхэхэ

тэр нөхрийн хамар юм үнэртдэггүй юм уу хаашаа юм бэ
5. bi_banjig | 2009-10-26 17:56:12
нямка гуай блогоор нь шагайж нэг хоёр үг бичээд ирэхэд л ороод гарсан байх юм... хэхэ... үзүүлнэ ээ
наргил юууууууууууууун тэээр тээр вэ гэсэн...
6. Наргил | 2009-10-26 18:00:38
хэзээ хойно ойлгоод ааан гэх вий вий
гэснээс дархан явах чэн хэвээрээ ю гэж 2 дахиа асуучий
7. bi_banjig | 2009-10-26 20:57:06
батаа хөгшөөн тэгэж л таараа, тэгсэн мөртөө намайг шоолох гээд байгаа юм наад нямка чинь,
тэр нөхрийн хамрын тухайд бол ч бүтэж бөглөрч үхэх шахсаных байх аа, хэхэ

наргил аа дөхүүлж байгаад шийдье ээ хө
8. angelic_universe | 2009-10-26 21:07:14
Хахахаха. Их л азтай аавын хүү байна даа энэ нөхөр хахаха.
Харин нямка намайг авч явах гээд ч байгаа юм шиг. Орхиод ч явах гээд байГАА Ч ЮМ ШИГ бөө мэдээ. Толгой эргээд ойхоо ч байчихсан.........
9. АЯКО = Щ | 2009-10-26 21:14:29
анжеликаа зурвасаа шалга, энэ блогийн эзэн нь ч гэсэн
10. angelic_universe | 2009-10-26 21:22:21
Шалгамааргүй байнаа
11. АЯКО = Щ | 2009-10-26 21:23:59
больчихоо :-(
12. bomberder | 2009-10-26 21:32:35
hehehe hugiin shavsan tus boljiina sh dee hehehe zunduu ineelee
13. Дүрсгүйхэн | 2009-10-27 10:57:19
Sain uu Bagshaa. Ug ni ch bagshid hogjiltei dursamj ih l baidag yumdaa. Bagsh ooroo ih zalitai tegj baigaad. Dandaa humuusiig ene ter bolgood l HIHIHI Saihan dursamj baina shuu.
14. Tuul (зочин) | 2009-10-29 17:13:23
Энэ ч харин сайхан бичлэг байна шүү ундааны саван дах чинь харин мань хүнийг тэндээс гарахад түлхэц болсон юм бишүү тэрийг ууж байж л гарах гээд байж дээ хөөрхий тэгээгүй бол наад нөхөр чинь бүтэлттэй төрөх байсан байхаа хэ хэ хэ
15. Дүрсгүйхэн | 2009-10-29 17:32:30
Haha Tuul yaaag golii ni oloog helchihlee ter hun ch harin bayrlaj yabah heregteim baina daa JIJIGHEN ANGAAHAID
16. sdrdn_89 (зочин) | 2009-11-02 19:07:32
haha daavkaa neeree haha

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.