Энэ ч нэлээд дээр үеийн зураг л даа... 2006 оны хавар Хөх хот руу зохион байгуулсан аялалын үеэр юм. Хөх хот, цаашаа Ордос орж, Чингэсийн онгон үзчихээд буцах замдаа...

Бид Ордосоос өглөө эрт гарахдаа өглөөний цай уулгүй гарсан тул хүүхдүүд маань өлсөөд байна гээд замд таарсан нэг жижигхэн хотод өдрийн хоол идэхээр буугаад хэд хэдээрээ хуваагдаж жижиг хоолон гэрүүдээр тарлаа. Би нэг шавийн хамт энэ хоолон гэрт орж мантуун бууз идсэн, хэхэ энэ гол нь биш шүү... хоол идэнгээ хоёулаа ганц ганц пийжүү уув аа, за одоо гол нь эхлэх гэж байна.
Тэгээд гарахдаа тооцоогоо хийх гээд түрийвчээ гаргатал хэдэн монгол төгрөг байсныг санаандгүй хамт гаргаад ирсэн юм, тэгтэл энэ нөхдүүд сонирхож үзье гээд л... Тэгээд биднийг Монгол уу гэнэ, тийм гэлээ, тэгтэл бид бас монгол, Чингэсийн үед энд ирээд үлдсэн хүмүүс гээд л юм ярих бололтой, даанч тэдний монгол хэл гэж лав бидний ярьдаг хэл биш болжээ, хөөрхий... 100 төгрөгөн дээрхи Сүхбаатарын зургийг заагаад л "баатар, баатар" гээд л сэлэм далайж цавчих хөдөлгөөн үзүүлээд л тайлбарлалаа... инээгээд л байна, тэгэхээр нь 500 төгрөг үзүүллээ... Чингэс... нөхдүүд Чингэс хааны зургийг үзээд л шууд таньж байна, мөргөх нь халаг. Тэгэхээр нь 100 юань үзүүлээд л нөгөө 500 төгрөгтэйгээ тэнцүү гэж ойлгуулахын тулд хооронд нь баахан мөргөлдүүллээ, толгой дохиод ойлгож байгаа бололтой. Тэгэхээр нь сольё гэтэл тэгье гэнэ, 500 төгрөгөө 100 юаниар сольчихоод бас дээр нь 100 төгрөгөөрөө сагс пийжүү худалдаад авчихаж билээ...
Тухайн үедээ 100 юань 15.000 төгрөгтэй тэнцүү байсан юм, нэг юань 150 төгрөг гэсэн үг... харин пийжүү нэг нь 3 юань... хэхэ. Уг нь ч нэг их гайхуулах юм биш л дээ, гэхдээ яахав, аяны урт замд иймэрхүү хөгжилтэй юм их тохиолдоно шүү дээ... тэр хэрээрээ л аялалын намтар дурсамжийг зузаатгаж баяжуулдаг юм даа.



Сэтгэгдэлүүд:
yaaj murgulduulj bsan bol. nudend haragchihlaa
500 tug-uu 15 bolgochixdog...kkk
санаа хөгшөөн аргагүй ш дээ...
жиргээ тийм шүү, аялал бүхэн сайхан...
наргил аа чи ч атаархаад л сууж байгаа биз дээ...
tuul.... hahaha ( bi ingej ineej suraagui hun l dee ene udaad neeree tevchsengui hehehe)
Сэтгэгдэл үлдээх: