Аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлье

Өрсөлдөөн, тэр дундаа төгс өрсөлдөөн гэж юу вэ? Манайхны дунд хэвшил болчихсон хамгийн буруу ойлголт нь ихэнхи тохиолдолд өрсөлдөгчөөсөө өөрийнхөө хамаг юмыг нуух гэдэг, мэдээж аливаа бизнест өөрийн нууц гэж байдаг ч нуух , эс нуух нь бас ч гэж ялгаатай байх ёстой аж...

Бүгдээрээ бие биенээ ч харахгүйгээр буруу харж суугаад байхаар хөгжил бидэнд ирэх үү? Үүнийг энгийнээр зүйрлэвэл тулганыхаа дэргэдээс холддоггүй чавганц Монгол улсыг хөгжүүлэх талаар ам мэдэн бураад нэмэр байх уу, түүнтэй л агаар нэгэн буюу. Хааяа нөгөөхөө нэг эргээд харахад өнөө л жижигхэн довон дээрээ ухнатаад байж байна, тэгэхээр нэг бол бид 2 адилхан байна даа гэж, эсвэл тэрийг бодвол би арай ч дээр юм уу гэж өөрийгөө хуураад л юугаар ч нөхөж болдоггүй үнэтэй цаг хугацааг салхинд хийсгээд л суугаад байх шиг ээ... Тэгэхээр бид юу хийх ёстой юм бэ?

Тийм ээ, бид буруу буруу харан суух биш, харин бие биенийхээ юу хийж, яаж амьдарч байгааг үзэж харж, бас ч үгүй үлгэр дууриал аваад хамтдаа хөгжвөл харин зөв хөгжил, зөв өрсөлдөөн болох юм. Ингэж л бодож, хүсэж бид дөрвөн жилийн өмнө аялал жуулчлалын их, дээд сургуулиудын дунд "Аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлье" мэргэжлийн АСТ тэмцээнийг анх зохион байгуулж байлаа. Энэ дөрвөн жилийн хугацаанд аялал жуулчлалын сургуулиудын багш нар хамтран нэгдэж ажиллаж чадахаа бас харуулж чадсан гэж боддог. Багш, судлаачдын нийгэмлэгээ зохион байгууллаа, энэ тэмцээнийг шил дарсан олон тэмцээн, онол практикийн хурал, эрдэм шинжилгээний бага хурлуудыг янз бүрийн түвшинд зохион байгууллаа, багш судлаачдынхаа эрдэм судлалын бүтээлүүдийг ч хэвлүүлж эхэллээ, эндээс дүгнэж үзвэл энэхүү тэмцээн нь бидэнд ихээхэн ач тусаа өгсөн сайхан арга хэмжээ болжээ.

Аялал жуулчлалын их, дээд сургуулиудын дунд зохион байгуулагддаг "Аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлье" сэдэвт мэргэжлийн уламжлалт тэмцээн энэ жил дөрөв дэхь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад өмнөх жилийн нь аварга сургууль уг арга хэмжээг гардан зохион байгуулдаг уламжлалтай, энэ нь мэдээж зохион байгуулахад гардаг зардлын асуудлыг шийдэх, нөгөө талаас уг сургуулиа ч бас сурталчилан таниулахад ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болдог юм.

Тэгэхээр энэ жилийн тэмцээнийг өнгөрсөн жилийн аварга, шилжин явах цомын эзэн "Отгон тэнгэр" их сургууль зохион байгуулна. Тэмцээн 2008 оны 11 сарын 15-нд тус сургууль дээр болох бөгөөд одоогийн байдлаар 14-15 их, дээд сургууль оролцохоор бүртгүүлээд байгаа юм байна.

Гэхдээ бусад сургуулиуд ч гэсэн очиж үзэж, сонирхож, бусад сургуулиудынхаа үйл ажиллагаатай танилцаж болно шүү дээ, тэнд оролцох сургуулиуд сургуулийнхаа үйл ажиллагааг сурталчилах юм.

Мэдээж бас аялал жуулчлал сонирхдог хэн бүхэнд, тэр дундаа аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд энэхүү арга хэмжээн дээр очиж ирээдүйнхээ шилдэг менежерийг ч олж авч болох юм шүү дээ.

Бүгдийг нь урьж байна.

Сэтгэгдэлүүд:

1. Skh08 | 2008-11-04 22:46:31
Гоё юм болох нээ ха ха ха Би уг нь сайн ш дээ. Хүмүүс сайн мэдэхгүй л болхоос. ха ха ха Худлаа худлаа. орвол багийн алуурчин хийх байхда. Заа амжилт !!!!
2. serjee (зочин) | 2008-11-05 15:26:10
"Аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлцгээе" тэмцээнд оролцох чадварлаг оюутнууддаа амжилт хүсье.
3. Mendee (зочин) | 2008-11-10 21:15:13
Oroltsox byx oyutnuudad amjilt xysiii. Ter tusmaa MUISiinxandaa amjilt.
4. mongoliaexpeditions | 2008-11-12 13:47:28
Аялал жуулчлалын салбарын амьдралд нилээдгүй олон ажил хийж байгаад талархаж байна. Амжилт хүсье.
5. ulzii (зочин) | 2008-11-12 14:56:23
hi mash goe goe yum bolohnee ochij zaawal vznee oroltsogchiddoo amjilt hvsi zohion baiguulagchiddaach gsn GOOD LUCK shvv
6. ganchimeg_85 | 2008-11-13 22:29:07
бүгдэд нь амжилт хүсье. үнэхээр гоё тэмцэлдэх байхаа
7. Munkhtumur | 2008-11-15 22:03:20
Temtseen bolood dungee gargasan shuu
8. Munkhtumur | 2008-11-15 22:04:18
Humuunleg 3 bair, Orhon aimgiin MUIS salbar 2 bair, Seruuleg deed surguuli 1 bair ezellee.
9. bi_banjig | 2008-11-17 15:16:08
muugii naizdaa zurguudaa yavuulmaar baina

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.