: : : ХАМТДАА АЯЛЦГААЯ : : : - Шинэ бичлэгүүд http://welcome2mongolia.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Wed, 18 Nov 2009 13:56:35 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Ганц нэг зураг... аялалын дурсамжууд... - 3]]> http://welcome2mongolia.blog.banjig.net/post.php?post_id=304362 За бултаараа амгалан сайн л байцгааж байгаа биз дээ, ханиад томуугаас хол байгаа биз... асуултгүй сайн гэдэгт итгэж байна. хүн хүлээнгээ хуучин компъютерээсээ ганц нэг зураг оруулчихмаар санагдлаа.

Энэ хэдэн жилийн өмнө Чин хуан дао руу явсан аялалын зурагнууд. Чин хуан дао гэж Тянь жиний хойхно байдаг Номхон далайн Бохай буоангийн эрэг дээрхи амралт, аялал жуулчлал өндөр хөгжсөн хот.

[...]]]> Wed, 18 Nov 2009 13:56:35 +0800 http://welcome2mongolia.blog.banjig.net/post.php?post_id=304362 <![CDATA[Ганц нэг зураг... аялалын зарим хөгжилтэй дурсамжууд... /үргэлжлэл 2/]]> http://welcome2mongolia.blog.banjig.net/post.php?post_id=291622 Энэ ч нэлээд дээр үеийн зураг л даа... 2006 оны хавар Хөх хот руу зохион байгуулсан аялалын үеэр юм. Хөх хот, цаашаа Ордос орж, Чингэсийн онгон үзчихээд буцах замдаа... [...]]]> Thu, 05 Nov 2009 10:01:23 +0800 http://welcome2mongolia.blog.banjig.net/post.php?post_id=291622 <![CDATA[Sangiin Dalai Monastery wins the Award of Excellence in the 2009 UNESCO Asia-Pacific Heritage Awards]]> http://welcome2mongolia.blog.banjig.net/post.php?post_id=283606

2009 оны 9-р сарын 1-нд Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг дахь "Сангийн далай" хийд ЮНЕСКО-гийн Ази, Номхон далайн бүсийн энэ оны "ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ӨВИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН ШИЛДЭГ"-ийн шагналыг хүртжээ. Энэхүү шагнал нь дэлхийн улс түмнүүдийн түүхийн дурсгалт барилга байгууламжууд, дэлхийн хэмжээний үнэт өв - соёлын зүйлс, хүний сод түүхэн бүтээлүүдийг үнэлж, хадгалалт хамгаалалтад авч, түүнийг бүртгэлжүүлэхэд чиглэсэн шагнал бөгөөд энэ жил Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд 14 орны 48 соёлын өв нэр дэвшсэн юм байна.

Түүхийн хувьд "Сангийн далай" хийд нь 18-р зууны эхээр байгуулагдсан бөгөөд цагтаа 200 орчим лам хувраг шавилан суудаг, 11 сүм дугам, 13 жастай, говийн их торгоны зам дайрч өнгөрдөг, орон нутагтаа нэр хүндтэй олны хөлийн газар байсан гэдэг. [...]]]> Sun, 01 Nov 2009 10:38:34 +0800 http://welcome2mongolia.blog.banjig.net/post.php?post_id=283606 <![CDATA[Ганц нэг зураг... аялалын зарим хөгжилтэй дурсамжууд...]]> http://welcome2mongolia.blog.banjig.net/post.php?post_id=283387 Ойрд тэнгэр муухайрахын хэрээр блогууд ч нэг л дүнсийгээд байх шиг ээ... Гадуур муухай ханиад өвчин гараад л, бүгд цухалдуу... Нямка маань аялалаа цуцлах гээ ч байх шиг, бас эргээд нэг харахаар үгүй ч юм шиг... Бас өмнөх бичлэгээ залхуураад өмнөх жилийнхийгээ татчихсан чинь бас заримд нь жаахан шүүмжлүүлж хүртэл үзлээ, хэхэ. Тэгэхээр ганц нэг аятайхан гарсан зураг хийж нөхдийн сэтгэл санаанд эерэг байдлаар нөлөөлөхийг хичээе ээ гэж...

Энэ бол өнгөрсөн зуны дадлагаар явахдаа авсан зураг... Орхон гол. Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын нутагт Онгоцотын гүүр өнгөрөөд голоо өгсөж Улаан цутгалан луу явах зам дагууд хэдийгээр зам нь жаахан бэрхшээлтэй ч гэсэн байгаль нь үнэндээ тасархай шүү. Тэгээд энэ сайхан байгальд цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж, онгон байгалийг чимэглэх зэрлэг ан, амьтдаар хараа бэлчээн аялах ч жинхэнэ жаргал шүү дээ. Ай даа... [...]]]> Mon, 26 Oct 2009 17:33:22 +0800 http://welcome2mongolia.blog.banjig.net/post.php?post_id=283387 <![CDATA[Хөвсгөл рүү аялсан тэмдэглэл /6/ - ТӨВХӨН ХИЙД]]> http://welcome2mongolia.blog.banjig.net/post.php?post_id=283078 Хархориноос урагшаа 90 орчим км зайд Өндөр гэгээн Занабазарыг 19 настайдаа Төвдөөс эргэн ирэхэд нь бүүний бурханы ном бясалгах, урлал бүтээлээ хийхэд нь зориулж байгуулсан "Бүтээлийн" гэгдэх хийд бий. Уг хийд дээр энэ жил олигтой гарсан зураг тун ховор байгаа тул өмнөх жилийн бичлэгийг сэргээж ганц нэг зүйл нэмж хасах байдлаар жижигхэн редакци хийгээд дахин орууллаа.

Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар 1653 онд энэ хийдийг байгуулсан гэдэг. Хийдийн уг нэр нь Э Вам Гачиллин буюу Дувхан бөгөөд ярианы хэлэнд "бүтээлийн сүм" гэх утгатай энэ үг нь Төвхөн болон хувирсан юм байна. Энд өндөр гэгээн соёмбо сүлд, соёмбо үсэг зэрэг олон сор бүтээлүүдээ туурвисан бөгөөд энэ газрыг 1971 онд орон нутгийн хамгаалалтанд, 1994 онд улсын хамгаалалтанд авч 2004 онд ЮНЕСКО-оос Дэлхийн соёлын өвд бүртгэн авчээ.

Арга билгийн аглаг баясгалант Төвхөн хийд гэгч энэ ариун газарт сонирхол татаж, сүсэг бишрэл дагуулахуйц зүйл олон. Үүний нэг нь энэхүү Холбоо мод юм. Өндөр гэгээн морио уядаг байсан гэх домогтой уг мод нь тусдаа үндэснээс ургасан 2 хар мод (шинэс) нэлээн дээд хэсэгтээ холбогдож ургасан байгалийн нэгэн сонирхолтой бүтээл аж. Энэхүү модыг "эдийн буяныг тэтгэн сахих шүтэн барилдлагатай" хэмээн шүтдэг байна. Иймэрхүү байгалийн өвөрмөц хэлбэр, тогтоц манай оронд цөөнгүй тохиолдох бөгөөд Монголчууд эдгээрийг байгалийн нууц хүч чадал, сүр хүчний илэрхийлэл хэмээн үзэж, элдвээр мөргөн шүтэх нь түгээмэл. [...]]]> Mon, 26 Oct 2009 10:59:04 +0800 http://welcome2mongolia.blog.banjig.net/post.php?post_id=283078 <![CDATA["АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХАМТДАА ХӨГЖҮҮЛЬЕ" УЛСЫН V УРАЛДААН БОЛНО...]]> http://welcome2mongolia.blog.banjig.net/post.php?post_id=279878 "Аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлье" нэртэй нэгэн арга хэмжээ одоогоос нэлээд хэдэн жилийн өмнөөс аялал жуулчлалын их, дээд сургуулиудын дунд зохиогдож ирсэн бөгөөд өдгөө хэдийнээ энэ салбарынхны уламжлалт томоохон арга хэмжээ болж чадсан юм. Өмнөх жилийн тэмцээнд түрүүлсэн сургууль нь дараа жилийн арга хэмжээг зохион байгуулах бөгөөд энэ жилийн тэмцээнийг өнгөрсөн жилийн аварга "СЭРҮҮЛЭГ" дээд сургууль зохион байгуулах гэж байна. "Сэрүүлэг"-ээс ирсэн удирдамжийг энд оруулчихъя, удирдамж аваагүй, мэйлээ шалгаж амжаагүй нөхдөд зориулав.

Жич: Өмнөх жилүүдийн "Аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлье" улсын уралдааны тухай мэдээллийг доорхи линкүүдээр орж үзэж болно шүү:

  • [...]]]> Wed, 21 Oct 2009 09:53:10 +0800 http://welcome2mongolia.blog.banjig.net/post.php?post_id=279878 <![CDATA[Хөвсгөл рүү аялсан тэмдэглэл /5/ - ОРХОНЫ ХӨНДИЙН СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД]]> http://welcome2mongolia.blog.banjig.net/post.php?post_id=279298 Хархорин сум нь зөвхөн Монголын эртний нийслэлийн туурийг хадгалж байдгаас гадна энэ сумын орчимд 50 - 80 км тойрогт Монголын эртний түүх соёлын олон гайхамшигтай дурсгалууд байдаг. Энэ нь Монголчууд эртнээс нааш өөрийн нутгийн төвийг голлож нийслэл хотоо байгуулж байсны баталгаа болох юм.

    Ийм ч учраас тэдгээр дурсгалт газруудыг хамтатган, ЮНЕСКО-оос "Дэлхийн өв"-д "СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРЫН ЛАНДШАФТ" ангиллаар бүртгэн авсан болно. 2004 онд болж өнгөрсөн энэхүү түүхэн ч гэх юм уу, гайхамшигтай ч гэх юм уу, ямартай ч Монголчууд бидний хувьд ихээхэн чухал ач холбогдолтой үйл явдлын тухай Монголчууд бид өөрсдөө харин харьцангуй бага мэддэг санагдах юм. Тийм ч учраас өмнө бичиж байсан нэг бичлэгээ дахин шинэчилж энэ цувралд оруулахыг хүссэн болой. [...]]]> Tue, 20 Oct 2009 10:35:36 +0800 http://welcome2mongolia.blog.banjig.net/post.php?post_id=279298 <![CDATA[Хөвсгөл рүү аялсан тэмдэглэл /4/ - ХАРХОРИН, ЭРДЭНЭЗУУ ХИЙД]]> http://welcome2mongolia.blog.banjig.net/post.php?post_id=252491 Бидний аялал Өгий нуураас урагшаа давж, Монгол улсын нийслэл байршиж байсан Улаан худаг, Түрэгийн эртний хөшөө дурсгалууд бүхий Хөшөө цайдамаар дамжин Өвөрхангай аймгийн Хархорин сум руу үргэлжилсэн юм. Энэ бол маш амар хялбар зам, Өгий нуураас байгалийн шороон замаар 15 км яваад л Хөшөө цайдам луу Туркын хөрөнгө оруулалтаар байгуулсан засмал хар замд нийлж 45 км давхиад Хархоринд очно доо. Хархорин сум бол Монголын эртний нийслэл Хархорум хотын суурин дээр байгуулагдсан бөгөөд манай хамгийн том сумдын нэг гэдгийг та бид мэдэх билээ.

    Зураг:Ville de karakorum.jpg

    Зургийг http://mn.wikipedia.org/ -с авлаа

    [...]]]> Sat, 17 Oct 2009 17:22:34 +0800 http://welcome2mongolia.blog.banjig.net/post.php?post_id=252491 <![CDATA[Зар: Германы зах зээл дээр ажилладаг туроператор болон хөтөч тайлбарлагч нарт зориулсан сургалт...]]> http://welcome2mongolia.blog.banjig.net/post.php?post_id=276528 Үндэсний Аялал жуулчлалын байгууллагаас ийм нэгэн зарлал ирсэн байна, хэрэгтэй хүмүүст нь түгээх зорилгоор орууллаа.

    "Үндэсний Аялал Жуулчлалын Байгууллагын (ҮАЖБ) урилгаар Германы аялал жуулчлалын ахлах мэргэжилтэн /senior expert/ 1 сарын хугацаатай Монголд ирээд байна. Энэ хугацаандаа Герман хэлний зах зээл дээр ажилладаг буюу ажиллах сонирхолтой байгаа туроператор, хөтөч тайлбарлагч нарт зориулан доорх 2 сэдвээр сургалт (Англи болон Герман хэл дээр) явуулах гэж байна. Үүнд: [...]]]> Thu, 15 Oct 2009 12:00:13 +0800 http://welcome2mongolia.blog.banjig.net/post.php?post_id=276528 <![CDATA[“TOURBEER” - Шинэ улирал эхэллээ...]]> http://welcome2mongolia.blog.banjig.net/post.php?post_id=271888

    Зуны амралтаар завсарласан “Tour beer” эргэж ирлээ...

    Та бүхнийг Монголын Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгээс аялал жуулчлалын салбарынханд зориулан зохион байгуулдаг “Tour beer” нэгдсэн арга хэмжээндээ хүрэлцэн ирж оролцохыг урьж байна. [...]]]> Wed, 07 Oct 2009 11:44:55 +0800 http://welcome2mongolia.blog.banjig.net/post.php?post_id=271888